Монголын үндэсний олимпийн хороо

МҮОХ-ны Гүйцэтгэх зөвлөлийн гишүүн Б.Бат-Эрдэнэ, Ч.Амарсанаа нар TAFISA-н чуулганд оролцлоо

2017-11-29

undefined

TAFISA-н талаархи товч мэдээлэл

The Association For International Sport for All буюу TAFISA нь спорт, биеийн идэвхитэй хөдөлгөөнөөр дамжуулан ард иргэдийн эрүүл мэнд, нийгмийн харилцаа, амьдралын чанарыг сайжруулж дэлхий дахинд энхтайваныг бэхжүүлэх зорилготой байгуулага юм.

 

Энэ байгууллагын анхны санаа 1960-аад онд гарч 1991 онд албан ёсоор байгуулагдсан. Герман улсын Франкфурт хотод төвтөй. Дэлхийн 160 орны нийт 400 гаран гишүүн байгууллагатай. НҮБ, ДЭМБ, ОУОХ гэх мэт олон улсын томоохон байгуулагуудтай маш ойр ажилладаг. 4 жил тутамд Ерөнхий чуулганаа хийж Ерөнхийлөгч болон УЗ-ийн гишүүдээ сонгодог.

undefined

ОУСБТХолбоо буюу TAFISA-н 25 дахь удаагийн Дэлхийн Конгресс 2017 оны 11 дүгээр сар 16-18 өдрүүдэд БНСУ-ын Сөүл хотын Lotte World Hotel болон Olympic Parklet Hotel-уудын Convention center-д амжилттай явагдаж өндөрлөлөө. Энэхүү Конгресс-д Монголын Спорт Бүхний Төлөө Холбооны тэргүүн, МҮОХ-ны Гүйцэтгэх Зөвлөлийн гишүүн, УИХ-ийн гишүүн Б.Бат-Эрдэнэ, МҮОХ-ны Гүйцэтгэх Зөвлөлийн гишүүн, МҮОХ-ны дэргэдэх Спорт Бүхний Төлөө комиссийн дарга Ч.Амарсанаа нар оролцлоо. 25 дахь удаагийн Конгресс нь “Active World 2030: For a Better World Through Sport for All” уриан дор болж дэлхийн 83 орны 450 гаран төлөөлөгчид оролцов.

undefined

Эхний өдөр буюу 16-нд Конгрессийг нээж TAFISA-ийн Ерөнхийлөгч Prof.Ju-Ho Chang, зохион байгуулах хорооны дарга Dai Soon Lee, Сөүл хотын дарга Park Won-Soon нар үг хэлж, хүндэт зочид ОУОХ-ны Гүйцэтгэх Зөвлөлийн Гишүүн, ОУОХ-ны Спорт бүхний төлөө комиссийн дарга Sam Ramsamy, Солонгосын Олимпийн Хорооны ерөнхийлөгч Lee Kee-hueng нар баяр хүргэж үг хэллээ. Хуралын эхэнд өнөөгийн дэлхийн ертөнц эрчимтэй хөгжиж, шинжлэх ухаан, технолгийн дэвшил мэдээ мэдээлэл нэмэгдэхийн хирээр дэлхий дахинд уур амьсгалын өөрчлөлт, дүрвэгсэдийн хөдөлгөөн, террорист халдлага, төрөл бүрийн халдварт бус өвчлөл, цөмийн зэвсэгийн заналхийлэл зэрэг олон асуудлуудтай хүн төрөлхтөн бид бүгд нас хүйс, шашин шүтлэг, арьс өнгө, газарзүйн байрлал үл хамааран тулгарч байгаа талаар ярилцаж эдгээр аюул заналыг багасгах, хамтын ажиллагаа харилцан ойлголцол, нөхөрлөлийг гэр бүл, хамт олон, бүс нутаг, олон улсын хэмжээнд нэмэгдүүлж дэлхийг илүү энхтайван амар амгалан амьдрахад таатай орчин болгон өөрчлөхөд спорт, биеийн идэвхитэй хөдөлгөөн, үндэсний уламжлалт тоглоом, наадмууд юунаас ч илүү чухал гэдгийг онцлон тэмдэглэлээ.

2 өдрийн хурлаар “Active World 2030: For a Better World Through Sport for All” сэдвийн хүрээнд 3 парлель хурал, мэтгэлзээн, харилцан санал асуултууд болж нийт 50 орчим спортын зүтгэлтэн, эрдэмтэн судлаачдын илтгэл, ажлуудыг сонсон хэлэлцлээ.

Зарим улсуудад биеийн идэвхитэй хөдлөгөөнийг нэмэгдүүлэх талаар амжилттай зохиогдож байгаа төслүүдээс дурдвал:

1. Mamanet / Изриаль / ээжүүд сүлжээ лиг: Төрөөд гэртээ байгаа ээжүүд, гэрийн эзэгтэй нарыг биеийн идэвхитэй хөдөлгөөнтөй, хамт олонтой байлгах зорилготой хүүхдүүдийнхээ сургуулийг түшиглэсэн ээжүүдийн гар бөмбөгийн багуудын лиг. Долоо хоногт 1-2 удаа ээж нарын багууд хоорондоо тоглоно хүүхдүүд нөхрүүд нь дэмжинэ. Дүрэм бөмбөгийг цохихгүй гараараа дамжуулж эсрэг тал руу шиднэ.

2. Эмийн жор / Англи / : Иргэдээ биеийн идэвхитэй хөдөлгөөнтөй байлгах, спортоор хичээллүүлэх идэвхийг нэмэгдүүлэх зорилгоор эрүүл мэндийн яамтай хамтран эмнэлэг, эмийн санд хандаж буй өвчтөн иргэдэд эмийн жоронд аль болох түлхүү биеийн хөдөлгөөн, дасгал сургуулилтын талаар заавар, зөвөлгөө жор бичиж өгч байх.

undefined

3. Гэр бүл бүхэн баг / Энэтхэг /: Гэр бүлийн гишүүд нэг баг болон бусад гэр бүлийн багтай биеийн идэвхитэй хөдөлгөөн шаардсан хөгжөөнт тоглоомуудыг амралтын өдрүүдээр цэцэрлэгт хүрээлэнд зохион байгуулах

4. Sport Active Zone / Дани /: Биеийн идэвхитэй хөдөлгөөнтөй байлгахын дэмжих зорилгоор гэр бүлээрээ ирээд дасгалжуулагч зааварлагч байхгүйгээр сонирхсон спорт, биеийн хөдөлгөөнөө хийж байх боломжыг олгосон спорт, амралтын цогцолборууд байгуулах

5. Австрали-д иргэдээ ялангуяа хүүхэд залуучуудыг насан туршдаа биеийн идэвхитэй хөдөлгөөн дасгал хийж байх сонирхолтой болгох зорилгоор хүүхдийг эхийн гэдэсэнд байхаас нь эхлэн 14 нас хүртэл сургалтыг явуулж байх улмаар 14 наснаас хүүхдийн спортын авъяасыг нээж дагнана хичээллүүлэх гэх мэт олон хийгдэж буй олон төслүүдийг танилцууллаа

MISION-2030 хөтөлбөрийн хүрээнд дараах зөвлөмж, уриалгыг гаргалаа

  • Топ спортынхон жирийн иргэдийг насан туршдаа биеийн идэвхитэй хөдөлгөөнтөй байх, спортоор хичээллэхэд уриалах, санхүүгийн болон бусад дэмжлэг үзүүлэх
  • Засгийн газар, эрх бүхий байгууллагууд нь Спорт бүхний төлөө үйлсийг хууль дүрэм, хөгжлийн бодлогондоо тодорхой тусгах
  • Орон нутгийн эрх бүхий байгууллага нь идэвхитэй амьдралын хэв маяг санал санаачлагыг сайтар дэмжих
  • Эрүүл мэндийн байгууллагууд нь эмийн жор, заавартаа биеийн идэвхитэй хөдөлгөөнийг сайтар зөвлөх, бичих
  • Боловсролын байгуулагууд нь биеийн тамирын хичээлүүдийг чанартай оруулж түүгээр дамжуулан боловсролыг идэвхитэй хэлбэрээр олгох
  • Эцэг эхчүүд хүүхэддээ боловсролыг биеийн идэвхитэй хөдөлгөөнтөй хослуулан олгоход анхаарах
  • Хэвлэл мэдээлэлийн хэрэгсэл нь нийгэмд чиглэсэн аливаа Спорт бүхний төлөө сайн үйлсийг топ спортын тэмцээн уралдаантай хослуулан мэдээлэх
  • Олон улсын мэргэжлийн байгуулагууд нь аливаа сайн жишээ, туршлагыг бодитоор мэдээлж, хүртээмжтэй түгээж байх зэрэг уриалгыг гаргалаа.
  • undefined
  •  

Холбоотой мэдээ

"Бөртэ Чоно-2017" Тэргүүн дээд шагналд нэр дэвшигчид тодорлоо

МҮОХ-ны "Бөртэ Чоно-2017" Тэргүүн дээд шагнал гардуулах ёслол 12 сарын 20-нд болно....

МҮОХ-ны Гүйцэтгэх зөвлөлийн гишүүн Б.Бат-Эрдэнэ, Ч.Амарсанаа нар TAFISA-н чуулганд оролцлоо

TAFISA-н талаархи товч мэдээлэл The Association For International Sport for All буюу TAFISA н...

Тамирчид VISION хөтөлбөрт хамрагдахаар боллоо

МҮОХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга Э.Бадар-Ууган БНСУ-ын Инчён хотын урилгаар "VISION" х...

COC 5th Youth Camp-Залуучуудын цугларалт

БНХАУ-ын Гуанжоу хотноо 2017 оны 12-р сарын 3-9-ний өдрүүдэд зохион байгуулагдах "Залуучууд...

УУЛЗАЛТ-ЯРИЛЦЛАГА

Олимпизмийн үзэл санааг хүүхэд залуучуудад түгээн дэлгэрүүлэх зорилготой “Олимпизм ба бие бялд...

"IOC Trophy" цом гардууллаа

Монгол улсад волейболын спорт үүсч хөгжсөний 90 жил, Монголын волейболын холбоо байгуулагдсаны 60 жи...

10-р САРЫН ШИЛДЭГ ТАМИРЧИН ТОДОРЛОО

Монголын Үндэсний Олимпийн Хорооноос тодруулж буй "Сарын шилдэг тамирчин" шалгаруулалтын д...

ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГТ ГАРЫН ҮСЭГ ЗУРЛАА

Монголын үндэсний олимпийн хорооны ерөнхийлөгч Д.Загдсүрэн, Хил хамгаалах ерөнхий газрын дарга, хошу...

Спорт холбоодын ерөнхий нарийн бичгийн дарга нарын семинар

Спорт холбоодын ерөнхий нарийн бичгийн дарга нарын сургалт, семинар МҮОХ-ны хурлын танхимд амжил...

“Олимпизм ба бие бялдрын хүмүүжил” сэдэвт болзолт уралдааны явц

“Олимпизм ба бие бялдрын хүмүүжил” сэдэвт болзолт уралдааны явц.   Монголын ү...

Түүхэн медаль-Тавин жил

Одоогоос 50 жилийн өмнө буюу 1967 оны 11-р сарын 14-ний өдөр Энэтхэг улсын нийслэл Шинэ Дели хотод з...

Тамирчдад тэтгэлэг олголоо

“Тоkио-2020” тамирчдын тэтгэлэгт хөтөлбөр   “Тоkио-2020” наад...

"БИЕИЙН ТАМИР, СПОРТ-ХАМТЫН АЖИЛЛАГАА" СЭДЭВТ ОЛОН УЛСЫН ФОРУМ ЭХЭЛЛЭЭ

Монголын үндэсний олимпийн хороо, Монголын үндэсний олимпийн аkадеми, Биеийн тамир, спортын газар ха...

МОНГОЛ, ОХУ-ЫН ҮНДЭСНИЙ ОЛИМПИЙН ХОРООД ХАМТРАН АЖИЛЛАХ САНАМЖ БИЧИГТ ГАРЫН ҮСЭГ ЗУРЛАА

МҮОХ-ны ерөнхийлөгч Д.Загдсүрэн болон ОХУ-ын ҮОХ-ны ерөнхийлөгч А.Жуков нар 2 улсын олимпи...

Үндэсний олимпийн хороодын холбоо (ANOC)-ны XXII чуулган эхэллээ

Бүгд Найрамдах Чех Улсын нийслэл Прага хотноо 11-р сарын 2~3-ны өдрүүдэд хуралдах Үндэсний олим...

МҮОХ-ны гишүүн спорт холбоодын дунд бильяардын тэмцээн амжилттай зохион байгуулагдлаа

МҮОХ-ны гишүүн холбоодын дунд зохион байгуулсан снукер "6 улаан" бильярдын тэмцээн...

9-р сарын шилдэг тамирчин тодорлоо

ДЭЛХИЙН АВАРГА Д.БАТСҮРЭН  ЕСДҮГЭЭР САРЫН ШИЛДЭГ ТАМИРЧНЫ ШАГНАЛАА  ГАРДАН АВЛАА! Мон...

Пёнчан-2018 Өвлийн XXIII олимпийн наадмын Бамбар залах ёслол боллоо

Пёнчан-2018 Өвлийн XXIII олимпийн наадмын Бамбар залах ёслол Греk улсын Олимпиа ууланд бол...

ЭМГЭНЭЛ

ЭМГЭНЭЛ   Отгонтэнгэр ууланд авиралт хийх үеэр харамсалтайгаар амь насаа алдсан уулын спо...

Монголын үндэсний олимпийн хороо, Turkish Airlines "Хамтын ажиллагаа"-ны гэрээ байгуулаа

Монголын үндэсний олимпийн хороо, Турк Эйрлайнс ( Turkish Airlines )-тай "Хамтын ажиллагаа"...

Олимпийн наадмууд-71

ОЛИМПИЙН ТҮНШ БАЙГУУЛЛАГУУД