2017-12-21

Бөртэ Чоно-2017 шагналын эзэд тодорлоо



Монголын үндэсний олимпийн хорооноос зохион байгуулаад 15 дахь жилтэйгээ золгож буй “Бөртэ Чоно-2017” Тэргүүн дээд шагнал гардуулах ёслол амжилттай явагдаж өндөрлөлөө. Ерөнхий ивээн тэтгэгчээр E-Mart ( Сkай Хайпермарkет ХХK ) хамтран ажилласан юм.

Монголын спортын сэтгүүлчдийн холбооны гишүүдын нууц санал хураалтаар тодруулдаг “Бөртэ Чоно-2017” Тэргүүн дээд шагналын эздээр

  • 2017 оны шилдэг олимпийн танхим-Булган аймгийн Хангал сумын Хялганат тосгоны бүрэн дунд сургууль
  • 2017 оны шилдэг олимпийн зөвлөл-Архангай аймгийн “Мехико” зөвлөл
  • 2017 оны шилдэг клуб-Мегастарс
  • 2017 оны шилдгийн шилдэг шүүгч-хүндийг өргөлтийн олон улсын шүүгч Л.Одгэрэл
  • 2017 оны олимпийн шилдэг зүтгэлтэн-Ч.Зоригтбаатар
  • 2017 оны спортын шилдэг эмч, эрдэм шинжилгээний ажилтан-Э.Энхбаяр
  • 2017 оны шилдэг олипийн төрлийн спортын холбоод-Монголын жүдо бөхийн холбоо, Монголын чөлөөт бөхийн холбоо
  • 2017 оны шилдэг олимпийн бус төрлийн холбоо-Монголын шатрын холбоо, Монголын бүжгийн спортын холбоо
  • 2017 оны спортын холбооны шилдэг Ерөнхийлөгч- Монголын хоккейн холбооны Ерөнхийлөгч Д.Даваасамбуу
  • 2017 оны спортын холбоодын шилдэг Ерөнхий нарийн бичгийн дарга – Монголын Жюү жицүгийн холбооны ЕНБД О.Болд-Эрдэнэ
  • 2017 оны шилдэг баг- 3х3 сагсан бөмбөгийн шигшээ баг
  • 2017 оны шилдэг залуу тамирчин-Чөлөөт бөхийн тамирчин Н.Насанбуян
  • 2017 оны шилдэг дасгалжуулагч-Жүдо бөхийн дасгалжуулагч, гавьяат тамирчин, Монгол Улсын ардын багш О.Балжинням
  • 2017 оны шилдэг дасгалжуулагч-Хүндийг өргөлтийн дасгалжуулагч Ц.Хосбаяр
  • 2017 оны шилдэг дасгалжуулагч-Чөлөөт бөхийн дасгалжуулагч, Монгол Улсын гавьяат дасгалжуулагч Ц.Хосбаяр
  • 2017 оны ШИЛДГИЙН шилдэг дасгалжуулагч Жүдо бөхийн дасгалжуулагч, Монгол Улсын гавьяат тамирчин Х.Эрдэнэт-Од
  • 2017 оны шилдэг эмэгтэй тамирчин -Хүндийг өргөлтийн тамирчин, ОУХМ М.Анхцэцэг
  • 2017 оны шилдэг эмэгтэй тамирчин-Чөлөөт бөхийн дэлхийн аварга, гавьяат тамирчин П.Орхон
  • 2017 оны ШИЛДГИЙН шилдэг эмэгтэй тамирчин-Жүдо бөхийн дэлхийн аварга, МУ-ын хөдөлмөрийн баатар,гавьяат тамирчин Д.Сумъяа
  • 2017 оны шилдэг эрэгтэй тамирчин-Жүдо бөхийн ДАШТ хүрэл медальт, ОУХМ Г.Одбаяр
  • 2017 оны шилдэг эрэгтэй тамирчин-Жүдо бөхийн ДАШТ-ий хүрэл медальт, МУ-ын хөдөлмөрийн баатар,гавьяат тамирчин Н.Түвшинбаяр
  • 2017 оны ШИЛДГИЙН шилдэг эрэгтэй тамирчин-Боксын ДАШТ-ий хүрэл медальт, гавьяат тамирчин Д.Отгондалай
  • 2017 оны Шилдгийн шилдэг тамирчин, шилжин явах цомын эзнээр МУ-ын хөдөлмөрийн баатар,гавьяат тамирчин Д.Сумъяа нар тодорлоо.

Холбоотой мэдээ



Олимпийн наадмууд-71




ОЛИМПИЙН ТҮНШ БАЙГУУЛЛАГУУД