2018-01-11

"ОЛИМПИЗМ БА БИЕ БЯЛДРЫН ХҮМҮҮЖИЛ" - "САЙХАН ХУЛЖ" ОЛИМПИЙН ТАНХИМ



undefined

“Олимпизм ба бие бялдрын хүмүүжил” сэдэвт болзолт уралдааны хүрээнд “Бөртэ чоно - 2017” тэргүүн дээд шагналын эзэн Булган аймгийн Хангал сумын Хялганат тосгоны бүрэн дунд сургуулийн “Сайхан хулж” олимпийн танхимын багш, арга зүйчид Улаанбаатар хотноо туршлага судлах уулзалтуудыг хийв.

Өнөөдөр Монголын үндэсний олимпийн хорооны ерөнхийлөгч Д.Загдсүрэнтэй уулзан болзолт уралдааны явц болон цаашдын үйл ажиллагааны тухай танилцуулж заавар, зөвлөмжүүдийг авлаа.

Мөн нийслэлийн шилдэг олимпийн танхимуудаар зочлон туршлага судалсан байна.

“Сайхан хулж” олимпийн танхим нь Болзолт уралдааны хүрээнд Олимпийн танхимаа шинэчлэн тохижуулж, үйл ажиллагааны шинэчлэл хийснээр зөвхөн сургуулийн хэмжээнд төдийгүй нийт сум, бүсийн хэмжээнд олимпийн үзэл санааг түгээн дэлгэрүүлэх зорилгоор олон ажлуудыг өрнүүлсэн байна.

Үүнд Олимпийн танхимуудын туршлага судлах уулзалт, сумын хэмжээнд олимпийн 8 төрлөөр дугуйлан, секц ажиллуулах, тогтмол тэмцээн уралдаан зохион байгуулах, нийт сурагч, иргэдийг хамруулсан олимпийн боловсрол олгох сургалтуудыг зохион байгуулсан байна.

 

undefined

 

 

Холбоотой мэдээ



Олимпийн наадмууд-71




ОЛИМПИЙН ТҮНШ БАЙГУУЛЛАГУУД