2018-01-11

“ПЁНЧАН - 2018” - МОНГОЛЫН ЦАНЫН БАГ ТАМИРЧИД



Одоогоос 54 жилийн өмнө Монгол улсын баг тамирчид анх удаа Австри улсад зохион байгуулагдсан “Инсбрук - 1964” Өвлийн олимпийн наадмыг зорьж нээлтийн ажиллагаанд төрийнхөө далбааг хүндэтгэлтэйгээр өргөн орсон түүхтэй.

Монголын баг тамирчид 1964 оноос хойш “Инсбрук - 1976” наадмыг өнжин “Сочи - 2014” хүртэл 13 Өвлийн олимпийн наадамд Цана, Тэшүүр, Биатлоны төрлүүдээр оролцсон билээ.

“ПЁНЧАН -2018” Өвлийн олимпийн 23 дахь их наадамд Монголын баг тамирчид гүйлтийн цанын төрлөөр эрх авах боломжтой байна. 2018 оны 01 дүгээр сарын 22-нд Олон улсын цанын холбооноос дэлхийн нийт цаначдын чансаа, оноог тодруулснаар Цанын төрлөөр Монголын хэдэн тамирчин “ПЁНЧАН -2018” Өвлийн олимпийн наадмыг зорих нь тодорхой болох аж.

undefined

Өнгөрсөн 01 дүгээр сарын 06-ны өдөр Монголын цанын тамирчид БНСУ-д зохион байгуулагдсан “Сөүл - 2018” олон улсын тэмцээнд оролцож ОУХМ Ч.Отгонцэцэг 2-р байр, А.Энхтуул 3-р байр, Б.Ачбадрах 5-р байр, С.Дүүрэнбаяр 6-р байр тус тус эзлэн оноогоо цуглуулсаар байна.

undefined

Оноо цуглуулах сүүлийн тэмцээн 01 дүгээр сарын 13-14-ний өдрүүдэд Олимпийн наадам болох Пёнчан хотноо манай баг тамирчдыг хүлээж байна.

ТАМИРЧИН, ДАСГАЛЖУУЛАГЧДАДАА АМЖИЛТ ХҮСЬЕ!

Холбоотой мэдээ



Олимпийн наадмууд-71




ОЛИМПИЙН ТҮНШ БАЙГУУЛЛАГУУД