2018-01-12

ӨВЛИЙН ОЛИМПИЙН НААДМЫН ТҮҮХ - 01



Хүн төрөлхтний спортын их баяр наадам Өвлийн олимп 4 жилд 1 удаа тэгш тоотой оны 02 дугаар сард зохион байгуулагддаг уламжлалтай.

Өвлийн олимпийн спортод цас болон мөсөн дээрх цана, тэшүүр, чарганы төрлүүд багтдаг байна.1924 оны анхны өвлийн олимпийн наадмаас одоог хүртэл бүхий л наадмуудад гүйлтийн цана, уран гулгалт, хоккей, цанын харайлт, гүйлтийн тэшүүрийн төрлүүд багтдаг бол лүүж, шорт-трейк, чөлөөт цанын төрлүүд нь явцдаа нэмэгдэж орсон ажээ.

undefined

Анхны өвлийн олимпийн наадам 1924 онд Францын Шамони хотноо зохион байгуулагдаж 16 орны 258 тамирчид оролцсон аж.  Үүнээс өмнө уран гулгалт болон хоккейн төрлүүд нь зуны олимпийн наадамд явагддаг байсан байна.

1940, 1944 оны олимпийн наадмууд дэлхийн II дайны уршгаар зохион байгуулагдаагүй бөгөөд 1948 онд Швейцар улсын Сан-Мориц хотноо Өвлийн олимпийн 5 дахь их наадмаар дахин сэргэсэн юм.

Өвөл зуны олимпийн наадмууд 1992 он хүртэл ижил онд зохион байгуулагдсан бол “Лиллехаммер-1994” Өвлийн олимпоос эхлэн  өвөл, зуны олимпийн наадмууд 2 жилийн давтамжтай сөөлжин зохион байгуулагдах болсон. Ингэснээр өвлийн олимпийн наадам дэлхийн хөл бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээнтэй ижил онд зохион байгуулагдаж байгаа билээ. 

undefined

Өвлийн олимпийн наадмыг олон орон зохион байгуулж байснаас АНУ 4 удаа, Франц 3 удаа, Итали, Япон, Австри, Норвеги зэрэг хэд хэдэн орнууд 2 удаа тус тус зохион байгуулжээ.

Өнгөрсөн 22 дахь өвлийн олимпийн наадам ОХУ-ын Сочи хотноо зохион байгуулагдсан бол  23 дахь наадам БНСУ-ын Пёнчан хотноо энэ оны 2 дугаар сарын 09-25-ний өдрүүдэд зохион байгуулагдах юм.

undefined

2022 оны өвлийн олимпийн наадам зохион байгуулах эрхийг БНХАУ-ын Бээжин хот хүлээн авч бэлтгэл ажилдаа орсон байна. 2022 онд Өвлийн олимпийн наадмыг Бээжин хот зохион байгуулснаар түүхэн дэх өвөл, зуны олимп зохион байгуулсан анхны хот болох юм.

Холбоотой мэдээ



Олимпийн наадмууд-71




ОЛИМПИЙН ТҮНШ БАЙГУУЛЛАГУУД