2018-01-17

"ГРЕНОБЛЬ - 1968" ӨВЛИЙН X ОЛИМПИЙН НААДАМ



undefined

Орчин цагийн Олимпийн наадмыг санаачлагч, сурган хүмүүжүүлэгч, түүхч эрхэм барон Пьер де Кубертений эх оронд Өвлийн Олимпийн наадам 2 дахь удаагаа зохион байгуулагдав. Анхны Өвлийн Олимпийн наадмыг зохион байгуулсан Франц улс 44 жилийн дараа Олимпийн наадмыг эх орондоо дахин хүлээн авсан юм.

Францчууд “Гренобль-1968” Өвлийн Олимпийн наадмыг зохион байгуулах эрхийг 1964 оны 01 дүгээр сард Австрийн Инсбрук хотноо болсон ОУОХ-ны 61 дүгээр их хурлаар батлуулав. 1968 оны Өвлийн Олимпийн наадмын төлөө Францын Греноблийн хамтаар Норвегийн Осло, Финландын Лахти, Японы Саппоро, АНУ-ын Лэйк-Плэсид болон Канадын Калгари хотууд өрсөлдсөн байдаг.

undefined

Альпийн нуруны баруун бэлд орших Гренобль хот нь Олимпийн наадмыг 02 дугаар сарын 06 - 18-ны өдрүүдэд спортын 10 төрлөөр зохион байгуулав.

Тус Өвлийн Олимпийн наадам орчин цагийн Олимпийн түүхэнд шинэ зүйлсийг нэвтрүүлсэн байдаг. Анх удаагаа тамирчдаас допингийн, эмэгтэй тамирчдаас хүйсийн шинжилгээ авч эхэлсэн бол мөнх анх удаагаа өнгөт зурагтаар Олимпийн наадмыг дамжуулсан ажээ.

undefined

“Гренобль - 1968” Өвлийн Олимпийн наадамд 37 улсын 1158 тамирчид оролцсоноос Марокко улс нь ӨАБНУ-аас хойш Африк тивээс Өвлийн Олимпийн наадамд оролцсон 2 дахь улс болсон юм. Харин өмнөх Олимпийн наадмуудад Нэгдсэн багаар оролцож байсан Баруун болон Зүүн Германы багууд анх удаагаа тус тусдаа оролцсон төдийгүй хоёр багийн хоорондын харилцаа ч таарамжгүй байсан гэдэг.

Тус Олимпийн наадамд 37 улсаас 15 улс медаль хүртсэн бол Норвегийн баг 6 алт, 6 мөнгө, 2 хүрэл медаль хүртэн амжилтаараа тэргүүлэв. Тухайн үеийн ЗХУ-ын баг 1956 оны Өвлийн Олимпийн наадмаас хойш оролцохдоо анх удаагаа медалийн чанар, тоогоор дэд байранд орсон байна.

undefined

Тус Олимпийн наадамд нутгийн тамирчин уулын цаначин Ж.Килли 3 алтан медаль хүртсэн амжилтаар тамирчдыг тэргүүлсэн. Ж.Килли уулын цанын доунхилл, гиант слалом болон слалом төрөл тус бүрд алтан медаль хүртэж Францчуудын бахархал болжээ. Гэвч слалом төрөлд Австрийн тамирчин К.Шранцтай маргаан үүсгэсэн байдаг. К.Шранцын “уралдааны явцад замд нь саад гарсан” гэсэн гомдлыг хэлэлцээд дахиад уралдуулахад К.Шранц нутгийн тамирчин Ж.Киллиг ялсан. Гэвч шүүхээр шийдвэрлүүлж Ж.Килли алтан медалийг авсан байдаг.

undefined

“Гренобль - 1968” Өвлийн Олимпийн наадамд анх удаагаа оролцсон Хойд Африкийн Марокко улс уулын цанын төрөлд 5 тамирчнаа илгээсэн ажээ.

Харин манай МОНГОЛ улсын 7 тамирчин тэшүүр, гүйлтийн цана болон биатлоны төрөлд оролцсон байна.

Холбоотой мэдээ



Олимпийн наадмууд-71




ОЛИМПИЙН ТҮНШ БАЙГУУЛЛАГУУД