Ерөнхийлөгчид
Өнгөрсөн 50 жилийн хугацаанд нийт 12 хүн МҮОХ-ны ерөнхийлөгчөөр ажиллаж байжээ.
| 1. Элдэв- Очирын Дарьсүрэн 1921 -1987
Ерөнхийлөгчөөр ажилласан: 1954-1956 |
|||||
|
Элдэв-Очирын Дарьсүрэн хэмээгдэх болжээ. рван жилийн нэгдүгээр сургууль, Нам ба улс төрийн төв сургууль, Москвагийн их сургуулийг 1937-1956 онуудад дүүргэжээ. Э. Дарьсүрэн 1941 оноос Дотоод явдлын яам, МАХН-ын төв хороо, Монголын Хувьсгалт Залуучуудын эвлэлийн төв Хороо зэрэг байгууллагуудад ажиллаж байсан. БНМАУ-ын Биеийн тамир, спортын хорооны даргаар 1954 оны 9 дүгээр сард томилогдож 1956 он хүртэл ажиллажээ. Спортын холбоодыг үүсгэн байгуулах, тэдгээрийг олон улсын холбоодод элсүүлэх,Монголын биеийн тамир спортыг олимпийн хөдөлгөөнтэй холбоход анхааран ажиллаж байлаа. 1956 оны3 дугаар сард МАХН-ын төв хороо, сайд нарын зөвлөлийн 43/47 тоот тогтоол гаргуулснаар Монголын |
|||||
|
Үндэсний Олимпийн Хороо байгуулагдаж ерөнхийлөгчөөр нь ажиллаж байгаад өөр ажилд шилжсэний учир албан тушаалаасаа чөлөөлөгджээ. |
|||||
| 2. Жамъяангийн Лхагвасүрэн 1912-1982
Ерөнхийлөгчөөр ажилласан: 1956-1959 |
|||||
| Олноо жанжин хэмээн өргөмжлөгдсөн Жамъяангийн Лхагвасүрэн Түшээт хан аймгийн Булган уулын хошуу буюу одоогийн Булган аймгийн Сайхан сумын нутагт Жамъяангийн 8 дахь хүү, ихрийн өрөөсөн болон мэндэлжээ.
1932 оноос хошуу болон аймгийн бичээч, цэргийн газар эх зохиогч, 1939 оноос цэргийн албанд улс төрийн газрын орлогч дарга, батлан хамгаалах, цэрэг ба нийгмийг аюулаас хамгаалах яамны орлогч сайд, сайдын албыг тус тус хашиж байжээ. |
|||||
|
Цэргийн алба хаах хугацаандаа Хороо, бригад, дивиз, корпусын комиссар, командлан захирагчийн албан тушаалд ажиллаж, генерал цол шагнагджээ. 1951 онд ЗХУ-д Фрунзегийн нэрэмжит цэргийн академид суралцан төгссөн байна. Тэрбээр 1956 оны 8 дугаар сарын 3-ны өдөр БНМАУ-ын биемийн тамир, спортын хорооны даргаар томилогджээ. Ж. Лхагвасүрэн 1959 оны 06 сар хүртэл ажиллах хугацаандаа биемийн тамир, спортын байгууллагын удирдлага, зохион байгуулалтыг бэхжүүлэх, спортыг хөгжүүлэх, материаллаг баазыг сайжруулахад үнэтэй хувь нэмэр оруулсан юм. Түүний удирдан бариулсан спортын төв ордон, төв цэнгэлдэх хүрээлэн үүний нэгэн тод жишээ билээ. |
|||||
| 3. Довчингийн Ядамсүрэн 1923-1975 Ерөнхийлөгчөөр ажилласан: 1959-1964 | |||||
|
Төр, олон нийтийн нэрт зүтгэлтэн Д. Ядамсүрэн 1959 онд Биемийн тамир спортын хорооны даргаар томилогджээ. 1960 оны 3 дугаар сард биемийн тамир спортын салбарын анхдугаар их хурлыг хуралдуулжээ. Энэ арга хэмжээг зохион байгуулснаар биемийн тамир спортыг нийтийн хүртээл болгох, их спортыг хөгжүүлэх, спортын холбоодын бие даасан үйл ажиллагааг бэхжүүлэх, орон нутагт спортын анхан шатны байгууллагыг байгуулах зэрэг томоохон өөрчлөлтүүдийг хийжээ. МАХН-ын төв хорооны 277 дугаар тогтоолоор МҮОХ-ны даргаар албан ёсоор томилогдсон байна. Тэрбээр 1962 онд МҮОХ-г ОУОХ-ны гишүүнээр элсүүлж, 1964 оны |
|||||
|
Инсбрукийн өвлийн, Токиогийн зуны олимпийн наадамд баг тамирчдаа бэлтгэн оролцуулсан нь Монголын тамирчдын олимпийн наадамд оролцохын эхлэл болсон билээ. Д. Ядамсүрэн Монголын тамирчдыг олимпийн хөдөлгөөнд оролцож эхлэх суурийг тавьсан гавъяат үйлстэн юм. |
|||||
| 4. Намжилын Норолхоо 1929-2001Ерөнхийлөгчөөр ажилласан: 1964-1969 | |||||
|
Н. Норолхоо Завхан аймагт дунд сургууль төгсөн улмаар Улаанбаатар хотод их сургууль дүүргэж боловсрол эзэмшжээ. Улмаар хуучин ЗХУ-ын Коммунист намын дээд сургуулийг төгссөн байна. Тэрбээр Монголын Хувьсгалт Залуучуудын Эвлэлийн төв хороонд лектор, Баянхонгор аймаг, Налайх хотын намын төв хорооны дарга зэрэг алба хашиж байлаа. Түүнийг 1964 онд Биеийн тамир спортын төв зөвлөлийн дарга бөгөөд МҮОХ-ны ерөнхийлөгчөөр тохоон томилжээ. Н. Норолхоогийн тэргүүлэн Мехикогийн олимпийн наадамд оролцсон Монгол улсын баг тамирчидаас чөлөөт бөхийн баг анхны 1 мөнгө, 3 хүрэл медаль хүртэж бахдам амжилт гаргасан билээ. |
|||||
| Аюулт өвчинд 2 жил гаруй шаналсны эцэст арга буюу ажлаасаа чөлөөгджээ. | |||||
|
5. Шагдаржавын Магван 1927- |
|||||
|
Монголын Үйлдвэрчний Эвлэлийн төв Зөвлөлийн даргаар ажиллаж байгаад 1969 онд Биеийн тамир, спортын Эвлэлийн төв зөвлөлийн дарга бөгөөд МҮОХ-ны ерөнхийлөгчөөр томилогдсон. 1969 онд социалист орнуудын биеийн тамир, спортын байгуулагуудын дарга нарын зөвлөгөөнийг Улаанбаатар хотноо зохион байгуулсан. 1969, 1977 онд биеийн тамир, спортын эвлэлийн III, IV их хурлыг зохион байгуулсан бөгөөд албан тушаалдаа улиран сонгогджээ. |
|||||
| 1977 онд Прага хотноо чуулсан Олон Улсын Олимпийн Хорооны чуулганаар тус байгууллагын гишүүнээр сонгогдсон. Дэлгэрэнгүй танилцахыг хүсвэл ОУОХ-ны ГИШҮҮН цэсэнд зочилно уу. | |||||
| 6. Гомбын ДАМДИН /1931-2000/Ерөнхийлөгчөөр ажилласан: 1978-1984 | |||||
|
Сэлэнгэ аймгийн уугуул, дээд боловсролтой. Төмөр замын намын хороо, УТК-ын орлогч дарга, Дархан хотын даргын алба хашиж байсан. 1978 оны 06 дугаар сарын 01-нд Монголын Биеийн Тамир Спортын Эвлэл/ МБТСЭ/-ийн төв зөвлөлийн дарга бөгөөд МҮОХ-ны ерөнхийлөгчөөр томилогдон ажиллаж байсан. 1979 оны 2 сарын 5-нд НТХ-ны 47-р тогтоолоор /”БТС-ын талаар цаашид авах арга хэмжээний тухай”/ МБТСЭ-ийг тараан УБТСХ байгуулах шийдвэр гаргуулж, 2-р сарын 7-нд Их хурлаар зарлиг гаргуулах, 2-р сарын 8-нд СНЗ-ийн 37-р тогтооолоор УБТСХ-ны дүрмийг батлуулсан. |
|||||
| Улмаар 1981 оны 6 сарын 26-нд Их хурлын тэргүүлэгчдийн тогтоолоор УБТСХ-г БНМАУ-ын БТСУХороо болгуулсан. Г.Дамдин 1980 онд Лейк Плэйсид , Москвагийн Олимпод баг тамирчдаа бэлтгүүлж, төлөөлөгчдөө тэргүүлэн оролцсон. | |||||
| 7. Даваагийн ДАШДОВДОН /1935-/Ерөнхийлөгчөөр ажилласан: 1984-1989 | |||||
Дорнод аймгийн Халх гол сумын уугуул, 1935 онд төрсөн. МУИС, Москвад дипломатын дээд сургууль төгссөн. МХЗЭТХ-ны нарийн бичгийн дарга, 2-р нарийн бичгийн даргаар ажиллаж, 1969-1979 онд БТСЭТЗ-ийн тэргүүлэгч гишүүнээр сонгогдож байсан.
|
|||||
| 8. Галсангийн ДАШЗЭВЭГ /1937-/
Ерөнхийлөгчөөр ажилласан: 1989- 1990 |
|||||
|
Дорноговь аймгийн Баянмөнх /одоогийн Өргөн/ суманд 1937 онд Галсангийн зургаа дахь хүү болон төрсөн. Сумын бага сургууль, офицерийн цэргийн ерөнхий сургууль, МУИС-ийг төгссөн. Хүний их эмч, физиологич мэргэжилтэй. АУИС-д багш, тэнхмийн эрхлэгч, декан, эрдэм шинжилгээ эрхэлсэн орлогч , МАХН-ын Төв хороонд зааварлагч, хэлтсийн орлогч, хэлтсийн даргаар ажиллаж байсан. 1989 оны 5-р сард БТСУХ-ны дарга бөгөөд МҮОХ-ны Ерөнхийлөгчөөр томилогдсон. Социалист орны БТС-ын байгууллагын Москвагийн зөвлөгөөн, Польш, Индонезид болсон Азийн орнуудын бүсийн зөвлөлгөөнд оролцсон. Айзамт гимнастикийн холбооны ерөнхийлөгч байв. 1994 онд МҮОХ-ны гишүүнээр сонгогдож байв. |
|||||
| 9.Сосорбарамын БОЛД /1940-1994/Ерөнхийлөгчөөр ажилласан: 1990-1993 | |||||
|
Улаанбаатар төмөр замын хэрэг эрхлэх газрын дарга, МАХН-ын төв хорооны хэлтсийн эрхлэгчээр ажиллаж байв. Багадаа боксоор хичээллэж байжээ. 1990 онд БТСУХ татан буугдаж, Монголын тамирчдын Их хурал хуралдаж, МБТС-ын байгууллагын дүрмийг баталснаар МҮОХороо төрийн байгууллагын хараат байдлаас ангижирсан юм. Их хурал С. Болдыг МҮОХ-ны Ерөнхийлөгчөөр сонгон батлав. С. Болд МҮҮОХ-ны бие даасан байдлыг ханган төрийн бус байгууллагын статусыг бэхжүүлж, Олимпийн Хартийг чанд мөрдөхийн төлөө тэмцэлд их үүрэгч гүйцэтгэсэн юм. |
|||||
|
Тэр ОУОХ-ны гүйцэтгэх зөвлөл болон ҮОХ-дын хамтарсан хуралд /1990/, Альбервилль /1992/, Барселон /1992/-ын Олимпод төлөөлөгчдөө тэргүүлэн оролцсон бөгөөд 1993 онд өөр ажилд томилогдсон тул Ерөнхийлөгчийн албан тушаалаас чөлөөлөгдсөн. |
|||||
| 10. Содномжамцын ЖАМЦ /1944-/Ерөнхийлөгчөөр ажилласан: 1993-1995 | |||||
|
Төв аймгийн Баянцогт суманд 1944 онд төрсөн. Багшийн сургууль Москва хотын Багшийн дээд сургууль төгссөн, гүн ухааны дэд доктор цолтой. 1963-1968 онд УБ хотын 10 жилийн 1-р сургууль, “Залгамжлагч” нийгэмлэгт багш, дасгалжуулагч, 1973-1989 онд НТХ, НХШХ, ШУА-ийн НХ-нд зааварлагч, улс төрийн ажилтан, даргаар ажиллаж байв. 1990 оноос МҮОХ-ны орлогч даргаар, 1994 оны 2 сараас Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгчээр ажилласан. Азийн Олимпийн зөвлөлийн гишүүнээр сонгогдож байсан. |
|||||
|
1995 онд хуралдсан МБТС-ын их хурлаас МҮОХ-ны дэд даргаар сонгогдсон. 1999 оноос БТДС-ийн захирлаар ажиллаж байна. 1990 оноос МҮОХ-ны гишүүнээр сонгогдсон. |
|||||
| 11. Шагдарын ОТГОНБИЛЭГ /1952-2001/Ерөнхийлөгчөөр ажилласан: 1995-2001 | |||||
|
Завхан аймгийн Дөрвөлжин сумын уугуул. 1976 онд Эрхүү хотын ПДС-ийг уулын инженерийн мэргэжлээр төгсөн УУҮЯаманд мэргэжилтэн, хэлтсийн дарга, ерөнхий инженер, МонСовцветмет нэгдлийн ерөнхий захирын 1-р орлогч, 1989 оноос Эрдэнэт коцерны ерөнхий захирлаар ажиллаж байсан. Москвад дэд доктор, докторын зэрэг хамгаалсан. 1998 онд хөдөлмөрийн баатар цолоор шагнагдсан. Багадаа чөлөөт бөхөөр хичээллэж Эрхүү хотын аварга болж, ЗХУ-ын спортын дэд мастерын болзол хангаж байсан. Зах зээлийн нөхцөлд анх удаа Эрдэнэт хотын үйлдвэрийн дэргэд спортын “Хангарьд” клубыг санаачлан байгуулсан. 1995 онд хуралдсан МБТС-ын Их хурлаас МҮОХ-ны ерөнхийлөгчөөр сонгогдож, 1999 онд мөн улиран сонгогдсон. |
|||||
| Ш. Отгонбилэг ҮОХ-ны нэр хүндийг гадаад, дотоодод дээшлүүлэх Олимпийн хөдөлгөөнийг зах зээлийн нөхцөлд уялдуулахад их анхаарал тавьж байв. Ш. Отгонбилэг “Атланта-96”, “Сидней-2000” Олимпод баг тамирчдаа бэлтгэн, төлөөлөгчдөө тэргүүлэн оролцсон. 2000 онд УИХ-ын гишүүнээр сонгогдон ажиллаж байгаад зуурдаар нас эцэслэв. | |||||
| 12. Дэмчигжавын ЗАГДСҮРЭН /1958- /Ерөнхийлөгчөөр ажилласан: 2001 оноос одоог хүртэл | |||||
|
Завхан аймгийн Нөмрөг суманд 1958 онд төрсөн. 1990 онд Анагаах Ухааны Их Сургууль, Словак улсад спортын эмнэлэгийн дээд курс /1995/, Олон улсын допинг судлалын төвийн курс /1994/ , Англид /2002/ төгссөн. Хүний их эмч, физиологийн чиглэлээр АУ-ын дэд докторын цол хамгаалсан. 1990 оноос эмнэлэг, биеийн тамирын диспансерт их эмч, дарга хийж байгаад 1994 оноос БТСҮТөвийн эрдэм шинжилгээ эрхэлсэн дэд захирлаар томилогдон ажилласан. 1999 оны 4-р сард МҮОХ-ны чуулганаар ҮОХ-ны дэд ерөнхийлөгчөөр, 2000 онд МҮОАкадемийн, 2001 оны 11 сард ерөнхийлөгчөөр МҮОХ-ны ерөнхийлөгчөөр тус тус сонгогдон ажиллаж байна. |
|||||
| 1992 онд Барселоны Олимпод эмчээр, 2000 онд Сиднейн олимпод багийн ахлагчаар ажилласан. “Афин-2004” зуны олимпийн, “Солт-Лейк-2002” “Торино-2006” өвлийн олимпийн наадмуудад Монголын төлөөлөгчдийн тэргүүнээр оролцсон. Спортын эмнэлэгийн холбоог байгуулалцсан. | |||||
| Уг төвийн ерөнхий нарийн бичгийн дарга /1992/, Допингийн эсрэг үндэсний төвийн тэргүүн /2003/, Зүүн азийн орнуудын зохион байгуулах хорооны допингийн хяналтын комиссын гишүүнээр /1997/ сонгогдсон. | |||||












