Дүрэм
МҮОХ олимпийн чуулганаар батлагдсан дүрмийг үйл ажиллагаандаа мөрддөг. Хамгийн сүүлд 2008 онд хуралдсан олимпийн чуулганаар баталсан билээ.
2008 оны Монголын Олимпийн
Чуулганаар батлав.
МОНГОЛЫН YНДЭСНИЙ ОЛИМПИЙН ХОРООНЫ ДYРЭМ
НЭГДҮГЭЭР БҮЛЭГ
НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ
Нэгдүгээр зүйл. Байгууллагын нэр, байршил
1.1. Байгууллагын нэр нь монголоор Монголын Үндэсний Олимпийн Хороо, товчлол нь “МҮОХ” (цаашид энэ дүрмэнд товчлолыг хэрэглэнэ), англиар Mongolian National Olympic Committee байна.
1.2. Байршил: Монгол улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, Чингисийн өргөн чөлөө, Олимпийн хороо
1.3. Байгуулагдсан он, сар, өдөр: 1956 оны 02 дугаар сарын 26 -ны өдөр
Хоёрдугаар зүйл. Үйл ажиллагааны үндсэн зарчим
2.1. Олон Улсын Олимпийн Хартийг удирдлага болгож, олимпийн хөдөлгөөнийг үндэсний болон олон улсын хэмжээнд хөгжүүлэх зорилго бүхий Төрийн бус байгууллага юм.
2.2. Монгол Улсын Үндсэн Хууль, Төрийн бус байгууллагын тухай хууль, бусад хууль тогтоомжийг хүндэтгэн сахиж, өөрийн Дүрмийн хүрээнд төр, засгийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, иргэдтэй хамтран ажиллана.
2.3. МҮОХ нь олимпийн хөдөлгөөнийг Монгол улсын нутаг дэвсгэрт бүрэн төлөөлөх эрх бүхий байгууллага юм.
2.4. МҮОХ нь олимпийн наадам, Олон Улсын Олимпийн Хорооны (цаашид ОУОХ гэж товчилно) ивээл дор зохиогддог бүс, тив, дэлхийн тэмцээнд Монгол улсыг төлөөлөх эрхийг Олимпийн Хартийн дагуу эдэлнэ.
2.5. МҮОХ нь Олимпийн Хартийг дагаж мөрдөх, бүрэн бие даасан байдлаа хамгаалахад саад тотгор учруулж болох аливаа хэлбэрийн дарамт шахалтыг няцаана.
2.6. Улс төр, шашин, бизнесийн аливаа дарамтыг эсэргүүцэж, тэдгээрээс бүрэн хараат бус байна.
2.7. Монгол улсад биеийн тамир, спортыг хөгжүүлэх төрийн бодлого, үзэл баримтлалыг хэрэгжүүлэхэд тал бүрийн дэмжлэг үзүүлнэ……….
Дүрмийг бүрэн эхээр нь уншихыг хүсвэл ЭНД дарна уу












