Олимп судлалын төв
Монгол улс дахь Олимпийн хөдөлгөөний сургалт, сурталчилгаа
МҮОХороо шинэ зуунд орон даяар олимпийн хөдөлгөөнийг дэлгэрүүлэн хөгжүүлж, өсвөр, залуу үед олимпийн боловсрол эзэмшүүлэх бодлогыг үйл ажиллагааныхаа үндсэн чиглэл болгон ажиллаж байна. Энэ зорилгыг хангахын тулд манай орны 750 гаруй ЕБС, их, дээд сургууль, коллежуудад олимпийн танхим, 21 аймаг, 8 дүүрэгт олимпийн зөвлөл байгуулагдан олимпийн сургалт, сурталчилгааг явуулж байна.
МҮОХ-ны Олимп судлалын төв: Хан-Уул дүүрэг, 1-р хороо , Чингисийн өргөн чөлөө, Олимпик Хаусийн 205 тоот. Тус төв нь аймаг, дүүргийн олимпийн зөвлөл, манай орны бүх шатны сургуулиудын дэргэдэх олимпийн танхимууд, олимпийн музей, номын сан, архивын үйл ажиллагааг хариуцан ажилладаг юм.
МҮОХ-ны Олимп судлалын төвийн захирал Ж. Баасанхүү – 8811-2017
Олимп судлалын төвийн мэргэжилтэн, арга зүйч Ц. Цэнд-Аюуш -8810-3858, 345291/89,
Е-mail: Tsend-Ayush@olympic.mn, tsayush2008@yahoo.com
- Аймаг, дүүргийн олимппийн зөвлөлийн дүрэм
- ЕБС-д олимпийн танхим ажиллуулах үлгэрчилсэн заавар
- Олимпийн танхимаас сар бүр тогтмол зохиох ажлын төлөвлөгөө
- Аймаг, дүүргийн олимпийн зөвлөлийн дарга , арга зүйчдийн нэр, утас, факс, и-мэйл хаяг
- Аймаг, дүүргийн олимпийн зөвлөлийн үйл ажиллагааны явцад хяналт, шинжилгээ , үнэлгээ хийх, үр дүнг үнэлэх журам
Олимп судлалын төвөөс дараах ажлуудыг уламжлал болгон зохион байгуулдаг. Үүнд:
- Аймаг, дүүргийн Олимпийн зөвлөлийн дарга, арга зүйчдийн нэгдсэн зөвлөлгөөн, сургалт семинар, туршлага солилцох уулзалтыг 2 жил тутамд, арга зүйчдийн сургалт семинарыг жил бүр зохион явуулдаг. Энэхүү сургалт, семинарыг 2008 онд Сүхбаатар аймагт, 2009 онд Увс аймагт зохиосон бөгөөд 2011 онд Хөвсгөл аймагт зохион байгуулахаар шийдвэрлэсэн.
- Жил бүр “Олимпийн өдөр”-ийн нэрэмжит бүх нийтийн гүйлтийг орон даяар
- “Олимп-эв нэгдэл, найрамдал” сэдэвт эссэ, зохион бичлэг, гар зургийн уралдааныг 12-14нас, 15-18 насны ангилалаар
- Олимпийн медальтан тамирчид, нэрт дасгалжуулагчидтай уулзалт ярилцлага зохиох
- “Олимпийн нээлттэй өдөр” сэдэвт олимпийн танин мэдэхүйн холбогдолтой телевизийн уралдаант нэвтрүүлэг
- Аймаг, дүүргийн шилдэг Олимпийн зөвлөлүүдийг жил бүр шалгаруулж “Бөртэ Чоно” шагнал олгодог.
- 2008 оны шилдгийн шилдэг Олимпийн зөвлөл – Сүхбаатар аймгийн “Парис” ОЗ
- 2008 оны шилдэг Олимпийн зөвлөлөөр –Хөвсгөл аймгийн “Сидней” ОЗ,
Төв аймгийн “Сөүл” ОЗ
- 2009 оны шилдгийн шилдэг Олимпийн зөвлөл- Увс аймгийн “Мюнхен” ОЗ
- 2009 оны шилдэг Олимпийн зөвлөлөөр Орхон аймгийн “Атланта” ОЗ, Сүхбаатар дүүргийн “Гренобль” ОЗ, Архангай аймгийн “Мехико” ОЗ, Өвөрхангай аймгийн “Монреаль”ОЗ, Завхан аймгийн “Берлин” ОЗөвлөлүүд тус тус шалгарлаа.
2010 оноос шилдэг олимпийн танхимуудыг шалгаруулна.
- Өсвөр үеийнхний Олимпийн боловсролд зориулсан хичээлийн нэгдсэн хөтөлбөр боловсруулж байна.
- Аймгийн Олимпийн зөвлөлүүдийн нэгдсэн байрны зураг, эскиз хийлгэв.













