Олимпийн музей


ОЛИМПИЙН МУЗЕЙ

“Олимпийн музей” 4 хэсгээс /танхим/ бүрдэнэ.

I хэсэгт: Монгол улсын баг  олимпийн өвөл, зуны наадамд анх /1964 оноос/ оролцсоноос эхлэн өнөөг хүртэлх бүх олимпид оролцсон түүхэн замналын самбар үзүүлэнгүүдтэй.

II хэсэгт: Монголын олимпийн хөдөлгөөний үүсэл хөгжил, олон улсын олимпийн хөдөлгөөнтэй хэрхэн холбогдсон талаархи үйл явдал, үзмэрүүдээс бүрдэнэ.

III хэсэгт: Олимпийн наадмын хөтөлбөрт багтдаг спортын төрлүүдээр дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс медальт байр эзэлсэн Монголын баг тамирчдын тухай.

IV хэсэгт: МҮОХ-нд гадаад, дотоодын түнш байгууллагуудаас бэлэглэсэн бэлэг дурсгалын зүйл тавигдсан.

Олимпийн музейг олон түмэнд ялангуяа ЕБС-ийн сурагчдыг аль болох өргөнөөр үзүүлэх бодлогыг баримталж ажилладаг.

2009 онд музейг 1500 гаруй хүн үзсэний 90 гаруй хувийг ЕБС-ийн сурагчид үзэж Олимпийн талаарх мэдлэгээ баяжуулав.

Музейн үзмэр, сан хөмрөг жилээс жилд арвижсаар байна.

Илгээх:
  • email
  • Print
  • Facebook
  • Twitter

Холбоотой мэдээллүүд

  • Холбоотой мэдээлэл байхгүй байна