"ОЛИМПИЗМ БА БИЕ БЯЛДРЫН ХҮМҮҮЖИЛ" - БОЛЗОЛТ УРАЛДААНЫ ШАГНАЛ ГАРДУУЛАХ ЁСЛОЛ БОЛЛОО
Огноо:
2018-05-13

Таг:
Мэдээ

Мэдээ

"ОЛИМПИЗМ БА БИЕ БЯЛДРЫН ХҮМҮҮЖИЛ" - БОЛЗОЛТ УРАЛДААНЫ ШАГНАЛ ГАРДУУЛАХ ЁСЛОЛ БОЛЛОО

Монгол улсын гэрэлт ирээдүй болсон хүүхэд, багачуудын бүх талын өв тэгш хөгжлийг хангахад Олимпизм ба бие бялдрын хүмүүжлийн ач холбогдол, үүрэг, нөлөө өндөр билээ.

Монголын үндэсний олимпийн хороо, Монголын үндэсний олимпийн академиас хамтран Ерөнхий боловсролын сургуулиудын дунд "Олимпизм ба бие бялдрын хүмүүжил" сэдэвт Болзолт уралдааныг 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 2018 оны 05 дугаар сарын 13-ны өдрийг хүртэлх хугацаанд зохион байгууллаа. 

"Олимпизм ба бие бялдрын хүмүүжил" сэдэвт Болзолт уралдаан нь Монгол улсын хэмжээнд олимпийн хөдөлгөөнийг сурталчлан таниулах, сурагчдын олимпийн боловсролыг дээшлүүлж бие бялдрын өв тэгш хүмүүжил олгох, Олимпийн зөвлөл болон Олимпийн танхимуудын үйл ажиллагааг эрчимжүүлэх гол зорилготой. 

Олон талын ач холбогдолтой уг Болзолт уралдаанд манай улсын Ерөнхий боловсролын 400 гаруй сургуулиуд хамрагдаж, нийт 2000 гаруй арга хэмжээ зохион байгуулагдав. 

БОЛЗОЛТ УРАЛДААНЫ ЗУРГИЙН ЦОМОГ ҮЗЭХ

Болзолт уралдааныг аймаг, дүүргүүдийн Олимпийн зөвлөл, Биеийн тамир, спортын газар, Боловсрол, соёлын газрууд хамтран тухайн харьяа, Ерөнхий боловсролын сургуулиудаа дэмжин ажилласан нь онцлог байв. 

Өнөөдөр Болзолт уралдааны шагнал гардуулах ёслол Чингис зочид буудлын хурлын танхимд зохион байгуулагдаж, шилдэг 10 Ерөнхий боловсролын сургуулиуд шагналаа гардан авав. 

Ёслолд Монголын үндэсний олимпийн хорооны Ерөнхийлөгч Д.Загдсүрэн, Ерөнхий нарийн бичгийн дарга Э.Бадар-Ууган, Гүйцэтгэх зөвлөлийн гишүүн Ч.Амарсанаа, Монголын үндэсний олимпийн академийн Ерөнхийлөгч Ч.Зоригтбаатар, Азийн олимпийн зөвлөл, Жакарта-2018 Азийн наадам зохион байгуулах хорооны төлөөлөгчид, Олимпийн медальтнууд, аймаг, дүүргийн Олимпийн зөвлөл, Биеийн тамир, спортын газар, Боловсрол, соёлын газрын удирдлагууд болон Болзолт уралдаанд шалгарсан шилдэг 10 сургуулийн захирал, багш, төлөөлөл сурагчид хүрэлцэн ирж оролцов.

"Олимпизм ба бие бялдрын хүмүүжил" - Болзолт уралдаанд амжилттай оролцсон шилдэг 10 сургууль

Шагналт байрт 

Архангай аймаг – Төрөлжсөн сургалттай биеийн тамир, спортын сургууль 

Дархан-Уул аймаг - Оюуны ирээдүй цогцолбор сургууль

Дорноговь аймаг - Ерөнхий боловсролын 3 дугаар сургууль

Орхон аймаг - Ерөнхий боловсролын 5 дугаар сургууль

Хөвсгөл аймаг - Сод эрдэм Ерөнхий боловсролын сургууль

Сүхбаатар дүүрэг - Ерөнхий боловсролын 29 дүгээр сургууль

Төв аймаг - Хүмүүн цогцолбор сургууль

Тэргүүн байрт

Баянзүрх дүүрэг - Ерөнхий боловсролын 33 дугаар сургууль

Баянгол дүүрэг - "Эрдмийн ундраа" цогцолбор сургууль

Өмнөговь аймаг - Төрөлжсөн сургалттай биеийн тамир, спортын 7 дугаар сургууль

Жакарта - 2018 Азийн наадам үзэх эрхийн бичиг

- Төв аймгийн "Хүмүүн" цогцолбор сургуулийн захирал Л.Эрдэнэцэцэг,

- Архангай аймгийн Олимпийн зөвлөлийн дарга, Биеийн тамир, спортын газрын дарга Ц.Нэргүйбаатар,

- Баянзүрх дүүргийн Ерөнхий боловсролын 33 дугаар сургуулийн захирал Н.Энхбат, менежер Б.Дөл,

- Баянгол дүүргийн "Эрдмийн ундраа" цогцолбор сургуулийн захирал Г.Хоролсүрэн, зөвлөх багш Д.Гоошоохүү

- Өмнөговь аймгийн Олимпийн зөвлөлийн дарга, Биеийн тамир, спортын газрын дарга С.Түвшинбаяр, Төрөлжсөн сургалттай, биеийн тамир спортын 7 дугаар сургуулийн захирал Б.Баянмөнх, 

Монголын үндэсний олимпийн хорооноо нийт 8 хүнийг "Жакарта - 2018" Азийн наадам үзэх эрхийн бичгээр шагнав. 

Цаашид, Олимпийн хөдөлгөөнийг улс орон даяар өрнүүлж, Олимпизмийн үзэл санааг олон нийтэд сурталчлан таниулах олон талт арга хэмжээ, Болзолт уралдааныг Монголын үндэсний олимпийн хорооноос жил бүр уламжлал болгон зохион байгуулахаар төлөвлөж байна. 

БОЛЗОЛТ УРАЛДААНЫ ШАГНАЛ ГАРДУУЛАХ ЁСЛОЛЫН ЗУРГИЙН ЦОМОГ ҮЗЭХ


Таг: Мэдээ

  |  Хуваалцах   |  Жиргэх

Төстэй нийтлэлүүд:


ОЛИМПИЙН ТҮНШ БАЙГУУЛЛАГУУД