ЭВ САНААНЫ НЭГДЛИЙН ХӨТӨЛБӨР - З.БАТТУЛГА ОЛОН УЛСЫН ДАСГАЛЖУУЛАГЧИЙН КУРСЭД АМЖИЛТТАЙ ХАМРАГДАВ
Огноо:
2018-06-07

Таг:
Мэдээ, Дасгалжуулагчид

Мэдээ

ЭВ САНААНЫ НЭГДЛИЙН ХӨТӨЛБӨР - З.БАТТУЛГА ОЛОН УЛСЫН ДАСГАЛЖУУЛАГЧИЙН КУРСЭД АМЖИЛТТАЙ ХАМРАГДАВ

Монголын олон улсын өндөр зэрэглэлтэй дасгалжуулагчдыг бэлтгэх зорилгоор Монголын үндэсний олимпийн хорооноос Олон улсын олимпийн хорооны эв санааны нэгдлийн сантай гэрээ байгуулан хөтөлбөр хэрэгжүүлж буй билээ.

Энэ удаагийн хөтөлбөрт Монголын хөлбөмбөгийн холбооны дасгалжуулагч З.Баттулга энэ оны 03 дугаар сарын 19-нөөс 06 дугаар сарын 06-ны өдрүүдэд Унгар улсын Биеийн тамир, спортын их сургуульд, олон улсын хөлбөмбөгийн дасгалжуулагчийн дээд курсэд амжилттай суралцаж, дипломоо гардан авав.


Таг: Мэдээ, Дасгалжуулагчид

  |  Хуваалцах   |  Жиргэх

Төстэй нийтлэлүүд:


ОЛИМПИЙН ТҮНШ БАЙГУУЛЛАГУУД