СПОРТЫН АНАГААХ УХААН, ШИНЖЛЭХ УХААНЫ ОЛОН УЛСЫН СУРГАЛТ-СЕМИНАР ЭХЭЛЛЭЭ
Огноо:
2018-06-11

Таг:
Мэдээ

Мэдээ

СПОРТЫН АНАГААХ УХААН, ШИНЖЛЭХ УХААНЫ ОЛОН УЛСЫН СУРГАЛТ-СЕМИНАР ЭХЭЛЛЭЭ

Олон Улсын Олимпийн Хорооны Эв санааны нэгдлийн хөтөлбөрийн хүрээнд Монголын үндэсний олимпийн хорооноос “Спортын анагаах ухаан, шинжлэх ухааны олон улсын сургалт-семинарыг зохион байгуулж байна. 
Сургалт-семинарт спорт холбоодын дасгалжуулагчид, эрдэмтэн судлаачид, эмч, эрдэм шинжилгээний ажилтан, нийт 50 гаруй хүмүүс оролцож байна. 

Сургалт-семинарыг ОХУ-ын Биоанагаах ухааны холбооны Физик-Химийн Шинжлэх ухаан-Судалгааны Институтын хүний молекул генетикийн лабораторийн дарга, Биологийн ухааны PhD Эдуард Викторович Генерозов, ОХУ-ын Үндэсний олимпийн хорооны Шинжлэх ухаан-методологийн албаны дарга, Спортын шинжилгээний стандартын мэргэжилтэн, Москвагийн Үндэсний Их Сургуулийн Шинжлэх ухааны мэргэжилтэн Сергей Александрович Шаракин, Унгар улсын Биеийн тамир, боловсролын их сургуулийн профессор Андрас Сандор Чабо нар спортын хоол тэжээл, спортын биомеханик, спортын генетик сэдвийн хүрээнд удирдан явуулж байна. 

Спортын анагаах ухаан, шинжлэх ухааны олон улсын сургалт-семинар 06 дугаар сарын 11-14-ний өдрүүдэд Монголын үндэсний олимпийн хорооны хурлын танхимд явагдана. 


Таг: Мэдээ

  |  Хуваалцах   |  Жиргэх

Төстэй нийтлэлүүд:


ОЛИМПИЙН ТҮНШ БАЙГУУЛЛАГУУД