МОНГОЛЫН РАГБИГИЙН ХОЛБОО - ЭВ САНААНЫ НЭГДЛИЙН СУРГАЛТАД ХАМРАГДАЖ БАЙНА
Огноо:
2018-08-01

Таг:
Мэдээ

Мэдээ

МОНГОЛЫН РАГБИГИЙН ХОЛБОО - ЭВ САНААНЫ НЭГДЛИЙН СУРГАЛТАД ХАМРАГДАЖ БАЙНА

Монголын үндэсний олимпийн хороо, Олон улсын олимпийн хороотой байгуулсан гэрээний дагуу "Эв санааны нэгдэл" хөтөлбөрийг хэрэгжүүлж буй билээ. Тус хөтөлбөрийн хүрээнд спорт холбоодын дасгалжуулагчдын ур чадварыг нэмэгдүүлэх зорилгоор дэлхийн шилдэг дасгалжуулагчдыг урьж, олон талт сургалтуудыг зохион байгуулж байна. Энэ удаагийн сургалтад Монголын рагбигийн холбооны дасгалжуулагчид хамрагдаж байна.

Тус сургалт нь 07 дугаар сарын 26-наас 08 дугаар сарын 04-ны өдрүүдэд Монголын үндэсний олимпийн хороо болон Төв цэнгэлдэх хүрээлэнд 9 өдрийн турш үргэлжлэх бөгөөд рагбигийн клубүүдийн болон Ерөнхий боловсролын сургуулийн нийт 40 гаруй багш, дасгалжуулагчид хамрагдаж байна.

07 дугаар сарын 31-ний өдөр Монголын үндэсний олимпийн хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга Э.Бадар-Ууган сургалтын үйл явцтай танилцаж, амжилт хүсэв. 

Энэхүү сургалтыг Хонконг-ийн дасгалжуулагч, Дэлхийн рагбигийн холбооны сургагч багш Лэүн Юун Кит рагбигийн суурь мэдлэг, заах аргачлал, биеийн хүчний бэлтгэл, гэмтэл бэртлийн анхан шатны тусламж зэрэг сэдвийн хүрээнд удирдан явуулж байна.


Таг: Мэдээ

  |  Хуваалцах   |  Жиргэх

Төстэй нийтлэлүүд:


ОЛИМПИЙН ТҮНШ БАЙГУУЛЛАГУУД