"360 - ДАЙЧИН ЧАНАР - ТЭСВЭРИЙН ТАЛБАР" - БАЙТ ХАРВААНЫ ТАЛБАЙ АШИГЛАЛТАД ОРЛОО
Огноо:
2018-08-03

Таг:
Мэдээ

Тамирчин:
Должингийн Дэмбэрэл

Мэдээ

"360 - ДАЙЧИН ЧАНАР - ТЭСВЭРИЙН ТАЛБАР" - БАЙТ ХАРВААНЫ ТАЛБАЙ АШИГЛАЛТАД ОРЛОО

Монгол улсад байт харвааны спортын төрөл анх 1960 оноос хөгжиж эхэлснээр манай тамирчид “Мюнхен-1972”, “Монреаль–1976”, “Москва–1980”, “Сөүл-1988”, “Барселон–1992”, “Атланта–1996”, “Сидней–2000”, “Афин–2004, “Бээжин–2008”, “Лондон-2012”, “Рио-2016” Олимпийн наадмуудад цэц мэргэнээ сорьсон түүхтэй.

1971 онд Английн Йорк хотноо зохиогдсон Байт харвааны Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний 30метрийн зайн төрөлд МУГТ Д.Дэмбэрэл алтан медаль хүртэж, Монгол улсаас Олимпийн спортын төрлийн анхны Дэлхийн аварга цолыг хүртсэн.

Монгол улсын түүхэнд анх удаа паралимпийн наадмаас алтан медалийг Монгол улсын хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин Д.Баатаржав авчирсан билээ.

“Дайчин чанар  - Тэсвэрийн талбар” уриатай байт харвааны олон улсын стандартад нийцсэн "360" талбайн нээлтийн ёслол 08 дугаар сарын 01-ний өдөр Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд зохион байгуулагдлаа.   

Нээлтийн ёслолд Монгол улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, Монголын үндэсний олимпийн хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга Э.Бадар-Ууган, ЗГХА БТСГ-ын удирдлага,  Монголын байт харвааны холбоо болон Спорт холбоодын удирдлагууд оролцож баяр хүргэв.

Байт харвааны 36 сум тус бүрээр 10 оноо харвахад рекорд оноо болдог бөгөөд олимп, тив, дэлхийн наадмуудад манай тамирчид 360 оноо харвахыг бэлгэдэж тус талбайг “360” хэмээн нэрлэсэн аж.  

“360” талбай нь 90 хүртэлх метр зайд харвах, 32 тамирчин зэрэг бэлтгэл хийх, хавар, зун, намрын улирлуудад гадаа бэлтгэл хийх саравчтай, олон улсын чанартай тэмцээн зохион байгуулах боломжтой аж.

08 дугаар сарын 02-05-ны өдрүүдэд тус талбайд Байт харвааны улсын аварга шалгаруулах тэмцээн зохиогдож буй бөгөөд нийт 108 тамирчин цэц мэргэнээ сорьж байна.


Таг: Мэдээ

  |  Хуваалцах   |  Жиргэх

Төстэй нийтлэлүүд:


ОЛИМПИЙН ТҮНШ БАЙГУУЛЛАГУУД