МОНГОЛЫН БАГ ТАМИРЧДЫН ТЭМЦЭЭНИЙ ҮР ДҮН - АЗИЙН НААДМЫН 14 ДЭХ ӨДӨР - 09.01
Огноо:
2018-09-01

Таг:
Мэдээ

Мэдээ

МОНГОЛЫН БАГ ТАМИРЧДЫН ТЭМЦЭЭНИЙ ҮР ДҮН - АЗИЙН НААДМЫН 14 ДЭХ ӨДӨР - 09.01

“Жакарта-Палембан – 2018” Азийн наадмын 14 дэх өдөр өндөрлөлөө. Өнөөдөр /09.01/ манай тамирчид Жүдо, Самбо, Орчин үеийн 5 төрөлт, Софт теннис, Боксын тэмцээнүүдэд оролцож 1 АЛТ,  1 МӨНГӨ, 1 ХҮРЭЛ медалийг эх орондоо авчирлаа.

ОНЦЛОХ:

Бокс эрэгтэйчүүдийн 60кг:

Э.Цэндбаатар – Алтан медаль

Бокс эрэгтэйчүүдийн 64кг-

Б.Чинзориг – Мөнгөн медаль

Самбо эмэгтэйчүүдийн -68кг:

Ц.Бат-Цэцэг – Хүрэл медаль

Зурган дээр дарж өнөөдрийн нийт баг тамирчдын тэмцээний үр дүнтэй танилцана уу.

ЖҮДО

Холимог багийн төрөл:

  • Монгол 2 – 4 БНХАУ

 

САМБО

Эмэгтэйчүүдийн -68кг:

  • Эмэгтэйчүүдийн -68кг-нд зодоглосон Ц.Батцэцэг, М.Даваасүрэн нар хүрэл медалийн төлөө барилдаж Ц.Батцэцэг 3:0 харьцаагаар хожин Хүрэл медаль хүртэв.

Эрэгтэйчүүдийн -90кг:

  • Э.Цагаанбаатар – БНХАУ-ын тамирчинтай оноолт таарч 3:1 харьцаагаао хожигдсон - 1/32

 

ОРЧИН ҮЕИЙН 5 ТӨРӨЛТ:
  • А.Бат-Эрдэнэ – XV байр

 

СОФТ ТЕННИС

Эрэгтэй багийн төрөл:

  • Э.Тэлмэн, Ц.Билгүүн, Б.Энхжин, Г.Энхтүвшин, А.Дамдин – Хэсгээс шалгарах тоглолтод Индонезийн багтай оноолт таарч 2:0 харьцаагаар хожигдсон.

 

БОКС

Бокс эрэгтэйчүүдийн 60кг:

Э.Цэндбаатар – Узбекийн тамирчинг 3:2 харьцаагаар хожиж Аваргын Алтан медалийг хүртэв.

Бокс эрэгтэйчүүдийн 64кг:

Б.Чинзориг – Узбекийн тамирчинд 5:0 харьцаагаар хожигдож Мөнгөн медаль хүртэв.

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 


Таг: Мэдээ

  |  Хуваалцах   |  Жиргэх

Төстэй нийтлэлүүд:


ОЛИМПИЙН ТҮНШ БАЙГУУЛЛАГУУД