"БУЭНОС-АЙРЕС - 2018" - Г.ТЭМҮҮЖИН, Л.СОСОРБАРАМ НАР МӨНГӨН МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ
Огноо:
2018-10-09

Таг:
Мэдээ

Мэдээ

"БУЭНОС-АЙРЕС - 2018" - Г.ТЭМҮҮЖИН, Л.СОСОРБАРАМ НАР МӨНГӨН МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ

"Буэнос-Айрес - 2018" Залуучуудын III олимпийн наадмын 2 дахь өдөр өндөрлөлөө. Эхний өдөр жүдо бөхийн эрэгтэйчүүдийн 55кг жинд зодоглосон манай тамирчин Г.Тэмүүжин мөнгөн медаль хүртсэн бол өнөөдөр эмэгтэйчүүдийн 52кг жингээс Л.Сосорбарам мөн мөнгөн медаль хүртэв.

"Буэнос-Айрес - 2018" Залуучуудын олимпийн наадмын Монголын багийн ахлагч, Монголын үндэсний олимпийн хорооны Гүйцэтгэх зөвлөлийн гишүүн Ч.Амарсанаа баг тамирчдаа хүлээн авч хүндэтгэл үзүүлэв.

Энэ удаагийн наадмын жүдо бөхийн төрөлд Монгол улсаа төлөөлөн 2 тамирчин оролцож буй бөгөөд хоёул медаль хүртээд байна.

Манай тамирчид холимог багийн төрөлд мөн оролцох бөгөөд тэмцээн Улаанбаатар хотын цагаар 10 дугаар сарын 10-ны өдрийн 21:00 цагт эхэлнэ.

"БУЭНОС-АЙРЕС - 2018" - ЗУРГИЙН ЦОМОГ

 

Youth Olympic GamesBuenos Aires 2018
#TeamMongolia

Таг: Мэдээ

  |  Хуваалцах   |  Жиргэх

Төстэй нийтлэлүүд:


ОЛИМПИЙН ТҮНШ БАЙГУУЛЛАГУУД