"БУЭНОС-АЙРЕС - 2018" - ОЛОН УЛСЫН ОЛИМПИЙН ХОРООНЫ 133 ДАХЬ ЧУУЛГАН ХУРАЛДАЖ БАЙНА
Огноо:
2018-10-09

Таг:
Мэдээ

Мэдээ

"БУЭНОС-АЙРЕС - 2018" - ОЛОН УЛСЫН ОЛИМПИЙН ХОРООНЫ 133 ДАХЬ ЧУУЛГАН ХУРАЛДАЖ БАЙНА

Олон улсын олимпийн хорооны 133 дахь чуулган 10 дугаар сарын 08-09-ний өдрүүдэд Залуучуудын III олимпийн наадам зохиогдож буй Аргентин улсын нийслэл Буэнос-Айрес хотноо хуралдаж байна.

Чуулганаар 2022 оны Залуучуудын IV олимпийн наадмыг зохион байгуулах хотоор Сенегал улсын нийслэл Дакар хот шалгарч, түүхэнд анх удаа Африк тивд олимпийн наадам зохиогдохоор болов.

2022 оны Залуучуудын олимпийн наадам зохион байгуулах хүсэлтийг Африк тивийн Сенегал улсын нийслэл Дакар хотоос гадна Боствана улсын нийслэл Габороне хот, Нигер улсын нийслэл Абужа хот, Тунис улсын нийслэл Тунис хотууд илгээсэн аж. 

Олон улсын олимпийн хорооны 133 дахь чуулганд ОУОХ-ны хүндэт гишүүн Ш.Магван, ажиглагчаар Монголын үндэсний олимпийн хорооны Тэргүүн дэд ерөнхийлөгч, ОУОХ-ны Маркетингийн комиссын гишүүн Б.Баттүшиг нар оролцож байна. 

Энэ удаагийн чуулганаар Олон улсын олимпийн хорооны шинэ гишүүдийг тодруулах бөгөөд мөн "Пёнчан-2018" Өвлийн XXIII олимпийн наадмын тайлан, "Лозанн-2020" Залуучуудын өвлийн III олимпийн наадмын бэлтгэл ажлын тухай хэлэлцэж байна. 


Таг: Мэдээ

  |  Хуваалцах   |  Жиргэх

Төстэй нийтлэлүүд:


ОЛИМПИЙН ТҮНШ БАЙГУУЛЛАГУУД