МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ ОЛИМПИЙН ХОРООНЫ ГҮЙЦЭТГЭХ ЗӨВЛӨЛ ХУРАЛДЛАА
Огноо:
2018-11-07

Таг:
Мэдээ

Мэдээ

МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ ОЛИМПИЙН ХОРООНЫ ГҮЙЦЭТГЭХ ЗӨВЛӨЛ ХУРАЛДЛАА

Монголын үндэсний үндэсний олимпийн хорооны Гүйцэтгэх зөвлөлийн гишүүдийн хурал өнөөдөр/2018.11.07/ болж өндөрлөв.

Хурлыг Монголын үндэсний олимпийн хорооны Тэргүүн дэд ерөнхийлөгч Б.Баттүшиг удирдан явуулж, “Жакарта-Палембан – 2018” Азийн наадам, “Буэнос-Айрес-2018” Залуучуудын олимпийн наадамд оролцсон Монголын баг тамирчдын дүн болон цаг үеийн асуудлуудыг хэлэлцэв.

Монголын үндэсний олимпийн хорооны Гишүүдийн хурлыг 2019 оны 03 дугаар сарын 21-ний өдөр зохион байгуулахаар шийдвэрлэв.

"Жакарта-Палембан – 2018" Азийн наадамд Монголын баг 234 тамирчин, 128 дасгалжуулагч албаны хүмүүсийн бүрэлдэхүүнтэй оролцож 4 алт, 9 мөнгө, 11 хүрэл, нийт 24 медаль хүртсэн амжилтаар 46 улсаас 17 байрт шалгарсан. - ДЭЛГЭРЭНГҮЙ МЭДЭЭЛЭЛ

"Буэнос-Айрес – 2018" Залуучуудын олимпийн наадамд Монголын баг тамирчид 11 тамирчин, 8 дасгалжуулагч, албаны хүмүүсийн бүрэлдэхүүнтэй оролцож 2 мөнгө, 1 хүрэл, олон улсын холимог багийн төрлөөр 1 алтан медаль хүртэв. - ДЭЛГЭРЭНГҮЙ МЭДЭЭЛЭЛ

Монголын үндэсний олимпийн хорооны Тэргүүн дэд ерөнхийлөгч, ОУОХ-ны Маркетингийн комиссын гишүүн Б.Баттүшиг Олон улсын олимпийн хорооны 133 дахь чуулганд ажижлагчаар оролцсон мэдээлэл хүргэв. - ДЭЛГЭРЭНГҮЙ МЭДЭЭЛЭЛ


Таг: Мэдээ

  |  Хуваалцах   |  Жиргэх

Төстэй нийтлэлүүд:


ОЛИМПИЙН ТҮНШ БАЙГУУЛЛАГУУД