"БӨРТЭ ЧОНО - 2018" - ОНЫ ШИЛДГҮҮД ТОДОРЛОО
Огноо:
2018-12-24

Таг:
Мэдээ

Мэдээ

"БӨРТЭ ЧОНО - 2018" - ОНЫ ШИЛДГҮҮД ТОДОРЛОО

"Бөртэ чоно – 2018" Монголын үндэсний олимпийн хорооны тэргүүн дээд шагнал гардуулах ёслол 2018.12.21-ний өдөр Соёлын төв өргөөнд зохион байгуулагдаж, энэ оны спортын салбарын шилдгүүд тодорлоо.

2002 оноос эхлэн 17 дахь удаагаа зохион байгуулагдаж буй "Бөртэ чоно" тэргүүн дээд шагналын эздийг олон улсын жишгээр спортын сэтгүүчдийн санал асуулга болон Монголын үндэсний олимпийн хорооны Гүйцэтгэх зөвлөлийн гишүүдээс бүрдсэн ажлын хэсгийн дүгнэлтээр шалгаруулдаг уламжлалтай.

Энэ оны Шилдгийн шилдэг тамирчнаар Монголын эмэгтэй боксчин Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс анхны хүрэл медаль хүртсэн амжилтаар ОУХМ М.Нандинцэцэг шалгарч, шилжин явах цомын эзнээр тодров.

Шилдгийн шилдэг эрэгтэй тамирчнаар жүдо бөхийн ДАШТ-ий хүрэл, Азийн наадмын хүрэл, Л.Отгонбаатар шалгарсан бол Шилдэг эрэгтэй тамирчнаар Азийн наадмын аварга Э.Цэндбаатар, ДАШТ-ий хүрэл медальт, Азийн наадмын мөнгөн медальт Ө.Дүүрэнбаяр нар шалгарав.

Монгол Улсын гавьяат тамирчин О.Насанбурмаа /чөлөөт бөх/ ДАШТ-ий дөрөв дэх медаль болох 2018 оны ДАШТ-ий мөнгөн медаль хүртсэн амжилтаараа, “Жакарта-Палембан-2018” Азийн 18 дугаар наадмын алт, хүрэл медаль  хүртсэн амжилтаараа ОУХМ Г.Нандинзаяа /буудлага/ нар 2018 оны “‪Шилдэг эмэгтэй тамирчин” шагналын эзэд боллоо.

ЗУРГИЙН ЦОМОГ ҮЗЭХ

БӨРТЭ ЧОНО - 2018 ШАГНАЛЫН ЭЗЭД

Шилдэг биеийн тамирын багш: Ц.Ууганжаргал - Чингэлтэй дүүргийн Ерөнхий боловсролын V сургуулийн багш

Шилдэг олимпийн зөвлөл: Баянзүрх дүүрэг “Нагано” олимпийн зөвлөл

Шилдэг олимпийн зүтгэлтэн: Арга зүйч: Ж.Даваасүрэн – ХХЕГ-ын харьяа “Хилчин” олимпийн зөвлөлийн арга зүйч

Шилдэг спортын сэтгүүлч: Сэтгүүлч: С.Шижирбат “ETV” телевизийн спортын сэтгүүлч

Шилдэг спортын клуб: Хөлбөмбөгийн “Эрчим” клуб

Шилдэг шүүгч: жүдо бөхийн шүүгч Т.Энхцэцэг

Шилдэг менежменттэй холбоо: Уулчдын холбоо, Пауэрлифтингийн холбоо

Шилдэг бүтээн байгуулалттай холбоо: Байт харвааны холбоо

Шилдэг хөрөнгө оруулалттай холбоо: Хөнгөн атлетикийн холбоо

Шилдэг холбоо /олимпийн бус төрөл/: Шатар болон самбо бөхийн холбоо

Шилдэг холбоо /олимпийн төрөл/: Гимнастик болон жүдо бөхийн холбоо

Шилдэг ерөнхийлөгч: Байт харвааны холбооны ерөнхийлөгч П.Цагаан

Шилдэг ерөнхий нарийн бичгийн дарга: Ц.Батнасан /бокс/

Шилдэг залуу тамирчин: Л.Сосорбарам /жүдо бөх/

Шилдэг дасгалжуулагч: Ж.Ганхуяг /буудлага/, С.Эрдэнэ-Очир /хөлбөмбөг/, А.Мэргэн /шайбтай хоккей/

Шилдгийн шилдэг дасгалжуулагч: Ц.Баярсайхан /чөлөөт бөх/

Шилдэг спорт тоглоомын баг: Шайбтай хоккейн шигшээ баг - “Challenge cup” тэмцээнд түрүүлсэн амжилтаар

Шилдэг эрэгтэй тамирчин:

  • Ө.Дүүрэнбаяр /Жүдо бөхийн ДАШТ-ий хүрэл медаль, Азийн наадмын мөнгөн медаль/
  • Э.Цэндбаатар /бокс, Азийн наадмын аварга/

Шилдэг эмэгтэй тамирчин:

  • Г.Нандинзаяа /Азийн наадмын алт, хүрэл медаль, буудлага/ – 44 оноо
  • О.Насанбурмаа /чөлөөт бөхийн ДАШТ-ий мөнгөн медаль/ – 87 оноо

ШИЛДГИЙН ШИЛДЭГ ТАМИРЧИД

  • Л.Отгонбаатар /жүдо бөхийн ДАШТ-ий хүрэл медаль, Азийн наадмын мөнгө, “Мастерс”-ий мөнгө/ -114 оноо
  • М.Нандинцэцэг – /боксын ДАШТ-ий хүрэл медаль/ – 119 онооо

Таг: Мэдээ

  |  Хуваалцах   |  Жиргэх

Төстэй нийтлэлүүд:


ОЛИМПИЙН ТҮНШ БАЙГУУЛЛАГУУД