“ОЛИМПИЙН БОЛОВСРОЛ БА БИЕ БЯЛДРЫН ХҮМҮҮЖИЛ” СЭДЭВТ БОЛЗОЛТ УРАЛДААН ЗОХИОН БАЙГУУЛАГДАНА
Огноо:
2019-03-15

Таг:
Мэдээ

Мэдээ

“ОЛИМПИЙН БОЛОВСРОЛ БА БИЕ БЯЛДРЫН ХҮМҮҮЖИЛ” СЭДЭВТ БОЛЗОЛТ УРАЛДААН ЗОХИОН БАЙГУУЛАГДАНА

Өсвөр үеийнхэнд олимпийн соёл, түүх, үнэт зүйлийг түгээн дэлгэрүүлэх, олимпийн боловсрол ба хүмүүжлийг эзэмшүүлэх, эдгээрээр дамжуулан бие бялдрын өв тэгш хөгжлийг хангах, авьяас, чадварыг нь нээн илрүүлэх, олимпийн танхимуудын үйл ажиллагааг боловсронгуй болгох, биеийн тамирын багш нарын бүтээлч идэвх, санаачилга болон хөдөлмөрийн үнэлэмжийг дээшлүүлэх зорилгоор Монголын үндэсний олимпийн хороо, Монголын үндэсний олимпийн академиас хамтран "Олимпийн боловсрол ба бие бялдрын хүмүүжил" сэдэвт болзолт уралдааныг Монгол улсын нийт Ерөнхий боловсролын сургуулиудын дунд 2019 оны 03 дугаар сарын 18-наас 2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдрүүдэд зохион байгуулахаар бэлтгэл ажлууд өрнөж буй билээ.

Өнөөдөр тус болзолт уралдааны хүрээнд хамтран ажиллах телевизийн сувгууд болон спорт холбоодтой хамтын ажиллагааны санамж бичигт гарын үзэг зурах ёслол болж, Монголын үндэсний олимпийн хорооны Тэргүүн дэд ерөнхийлөгч Б.Баттүшиг, Монголын үндэсний олимпийн академийн Ерөнхийлөгч Ч.Зоригтбаатар нар болон Монголын бадминтон сонирхогчдын холбоо, Монголын байт харвааны холбоо, Монголын рагбигийн холбоо, Монголын боксын холбоо, Монголын гимнастикийн холбоо, Монголын уулын холбоо, Монголын серфингийн холбоо, Монголын сонгомол болон уламжлалт морин спортын холбоо, Монголын хөнгөн атлетикийн холбоо, SPS HD, STAR телевизийн удирдлагууд оролцов. 

Монголын үндэсний олимпийн хороо, Монголын үндэсний олимпийн академийн зүгээс тус болзолт уралдааны хүрээнд цаашид илүү олон спорт холбоод болон бусад байгууллагуудыг хамруулж, хамтын ажиллагааны санамж бичиг байгуулахад нээлттэй буйг онцлов. 


Таг: Мэдээ

  |  Хуваалцах   |  Жиргэх

Төстэй нийтлэлүүд:


ОЛИМПИЙН ТҮНШ БАЙГУУЛЛАГУУД