МҮОХ-НЫ УДИРДЛАГА "ЭЛИТ" ТАМИРЧИДТАЙ ЦАХИМААР УУЛЗЛАА - ЦАХИМ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ#2
Огноо:
2020-05-11

Таг:
Мэдээ

Мэдээ

МҮОХ-НЫ УДИРДЛАГА "ЭЛИТ" ТАМИРЧИДТАЙ ЦАХИМААР УУЛЗЛАА - ЦАХИМ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ#2

Монголын үндэсний олимпийн хороо/МҮОХ/-ноос "Covid-19" цар тахлын нөхцөл байдалтай холбогдуулан долоо хоног бүр цахим цуврал хэлэлцүүлгийг зохион байгуулж буй билээ.

Өнөөдөр тус хэлэлцүүлгийн хоёрдахь дугаар "Элит тамирчид ба Covid-19" сэдвийн хүрээнд зохион байгуулагдав.

Хэлэлцүүлэгт МҮОХ-ны Тэргүүн дэд Ерөнхийлөгч Б.Баттүшиг, Гүйцэтгэх зөвлөлийн гишүүн Ч.Амарсанаа, Д.Отгондалай, Ерөнхий нарийн бичгийн дарга Э.Бадар-Ууган нар оролцож, "Токио-2020" Олимпийн эрх авсан тамирчид, Олон улсын олимпийн хороо/ОУОХ/-ны тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдаж буй тамирчид болон тухайн спорт холбоодын төлөөллүүдтэй санал солилцов.

МҮОХ-ноос өнөөгийн нөхцөл байдалтай уялдуулан өндөр зэрэглэлтэй тамирчдыг түлхүү дэмжих, төрийн байгууллагууд болон спорт холбоодтой нягт хамтран ажиллах талаар хэлэлцэв.


Таг: Мэдээ

  |  Хуваалцах   |  Жиргэх

Төстэй нийтлэлүүд:


ОЛИМПИЙН ТҮНШ БАЙГУУЛЛАГУУД