ЗАРЛАЛ: ЦАХИМ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ#4
Огноо:
2020-05-15

Таг:
Мэдээ

Мэдээ

ЗАРЛАЛ: ЦАХИМ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ#4

Монголын үндэсний олимпийн хороо/МҮОХ/-ноос "COVID-19" цар тахлын үеийн болон түүний дараах үеийн нөхцөл байдалд биеийн тамир, спорт ба олимпийн хөдөлгөөнд тулгарч буй асуудлуудыг хэлэлцэх, тэдгээрийг шийдвэрлэх арга замуудыг тодорхойлох зорилгоор “Биеийн тамир, спорт - Олимпизм - COVID-19” сэдэвт цахим цуврал хэлэлцүүлгийг долоо хоног бүрийн мягмар гарагт зохион байгуулж буй билээ.

Ээлжит хэлэлцүүлэг нь "Биеийн тамир, спортын хөгжлийн хууль, эрх зүйн орчин" сэдвийн хүрээнд өрнөх бөгөөд, 05 дугаар сарын 19-ний өдрийн 20:00 цагт зохион байгуулагдана. 

Биеийн тамир, спортын төрийн захиргааны байгууллагын удирдах ажилтнууд, эрдэмтэн, судлаачид, спортын холбоод, олимпийн зөвлөлүүдийн төлөөлөл, их, дээд сургуулийн багш, ерөнхий боловсролын болон спортын сургуулийн захирал, багш, дасгалжуулагч нарыг цахим хэлэлцүүлэгт өргөнөөр оролцохыг урьж байна.

“Биеийн тамир, спорт - Олимпизм - COVID-19”#4

СЭДЭВ: Биеийн тамир, спортын хөгжлийн хууль, эрх зүйн орчин;

ХУГАЦАА: 2020.05.19-ний өдрийн 20:00 цагт; /оролцогчид 19:50 цагт нэвтэрсэн байна уу./

ПЛАТФОРМ:  Zoom.us

НЭВТРЭХ ЛИНК: https://us02web.zoom.us/j/3702395676?pwd=Y0djM0Jpd3gvMzduMEgwREtrZ2taQT09

  • Meeting ID: 370-239-5676 
  • Meeting Password: 202020

Таг: Мэдээ

  |  Хуваалцах   |  Жиргэх

Төстэй нийтлэлүүд:


ОЛИМПИЙН ТҮНШ БАЙГУУЛЛАГУУД