Sports Dialogue #2: Имэйлийн зохистой хэрэглээ
Огноо:
2018-01-26

Таг:
Мэдээ, Дотоод

Мэдээ

Sports Dialogue #2: Имэйлийн зохистой хэрэглээ

МҮОХ - SPORTS DIALOGUE#02 Монголын үндэсний олимпийн хорооноос Биеийн тамир, спортын салбарын боловсон хүчнийг дэмжих зорилгоор 2 долоо хоног тутамд "SPORTS DIALOGUE - MONGOLIA" сэдэвт цуврал хэлэлцүүлэг зохион байгуулж буй билээ.

01 дүгээр сарын 24-ний өдөр хоёр дахь хэлэлцүүлэг явагдаж “Имэйлийн зохистой хэрэглээ" сэдвээр Монголын тэргүүлэх сошиал медиа, маркетингийн BZP компанийн маркетер Н.Дашням хүрэлцэн ирж спортын салбарын төлөөллүүдэд сургалт явууллаа.

Хэлэлцүүлгээр Имэйлийг зохистой хэрэглэх, ажил, бизнес, харилцаандаа оновчтой ашиглах, Имэйлийн соёлд суралцах талаар заавар, зөвлөгөөг өгч хүрэлцэн ирсэн холбоодын төлөөллүүдийн асуултад хариуллаа.  

Цуврал хэлэлцүүлгүүдийг салбарын тэргүүлэх мэргэжилтэн, экспэртүүд удирдан явуулах юм.

Зургийн цомог үзэх

 


Таг: Мэдээ, Дотоод

  |  Хуваалцах   |  Жиргэх

Төстэй нийтлэлүүд:


ОЛИМПИЙН ТҮНШ БАЙГУУЛЛАГУУД