"Пёнчан 2018" Өвлийн Олимпод оролцох тамирчдын бэлтгэл сургуулилттай танилцаж, тэтгэлэг гардуулав
Огноо:
2018-01-26

Таг:
Мэдээ, Дотоод

Мэдээ

"Пёнчан 2018" Өвлийн Олимпод оролцох тамирчдын бэлтгэл сургуулилттай танилцаж, тэтгэлэг гардуулав

undefined

"Пёнчан - 2018" өвлийн XXIII олимпийн наадам БНСУ-ын Пёнчан хотноо 2 дугаар сарын 09 - 25-ны өдрүүдэд болох бөгөөд Монгол улсаа төлөөлөн гүйлтийн цанын төрөлд 2 тамирчин оролцох эрхээ аваад байгаа билээ. 
 
Цанын шигшээ багийн тамирчин ОУХМ Б.Ачбадрах, ОУХМ Ч.Отгонцэцэг нар бэлтгэл хангагчдын хамтаар дасгалжуулагч Хаш-Эрдэнэ-ний удирдлага дор Олимпийн наадмын өмнөх бэлтгэл, цугларалтыг Хандгайтад базааж байна. 
 

undefined

 
Өнөөдөр МҮОХ-ны Ерөнхийлөгч Д.Загдсүрэн тамирчдын бэлтгэл  сургуулилтын явцтай газар дээр нь танилцаж, санал солилцсоноос гадна Олимпийн эв санааны нэгдлийн тэтгэлгийг гардуулан өгч, Олимпийн наадамд Монгол улсынхаа нэрийг дуурсган амжилттай оролцохыг хүслээ.
 

undefined

 
“Пёнчан - 2018” өвлийн олимпийн наадмын хөтөлбөрт багтсан, олимпийн спортын ганцаарчилсан төрлөөр хичээллэж буй, олимпод оролцох эрх авах чадвартай, цаашлаад Олимпийн наадмаас медаль хүртэх боломжтой тамирчдад дэмжлэг үзүүлэх зорилгоор ОУОХ-ноос энэхүү тэтгэлэгт хөтөлбөрийг зарласан бөгөөд хөтөлбөрт хамрагдсан 4 тамирчнаас хоёр нь Олимпийн наадамд оролцох эрхээ хүртсэн байна.
 
 

Таг: Мэдээ, Дотоод

  |  Хуваалцах   |  Жиргэх

Төстэй нийтлэлүүд:


ОЛИМПИЙН ТҮНШ БАЙГУУЛЛАГУУД