Гуанжоу 2010 – Хэвлэлийнхэнд зориулсан мэдээлэл
November 5, 2010 by admin
Filed under Гуанжоу 2010, Мэдээ, Наадмуудын мэдээлэл
“Гуанжоу-2010″ Азийн 16-р наадмын тухай ерөнхий мэдээлэл болон Монголын тамирчдын тэмцээний хуваарийг доорхи холбоос дээр даран татаж авна уу.
“Гуанжоу 2010″ – Азийн 16-р наадмын спортын төрлүүдийн дэлгэрэнгүй хуваарь
October 26, 2010 by admin
Filed under Гуанжоу 2010, Мэдээ, Наадмуудын мэдээлэл
Азийн 16-р наадмын спортын төрлүүдийн дэлгэрэнгүй хуваарь болон тэмцээн болох орднуудын дэлгэрэнгүй хуваарийг доорхи холбоос дээр даран татаж авна уу.
“Гуанжоу 2010″ – Азийн 16-р наадмын спортын төрлүүдийн дэлгэрэнгүй хуваарь
“Гуанжоу-2010″ Азийн наадмын Монголын багийн түншээр Голомт банкны түнш China UnionPay ажиллана
October 19, 2010 by admin
Filed under Гуанжоу 2010, Дотоод, Мэдээ
Ирэх 11 дүгээр сарын 12-27-ны өдрүүдэд БНХАУ-ын Гуанжоу хотноо Азийн 16-р наадам болох бөгөөд манай улсын 300 орчим тамирчид 28 спортын төрлөөр оролцох гэж байна. Read more
ГУАНЖОУ-2010 АЗИЙН 16-Р НААДМЫН ХӨГЖӨӨН ДЭМЖИГЧДИЙН АЯЛАЛ
October 12, 2010 by admin
Filed under Гуанжоу 2010, Дотоод, Мэдээ, Наадмуудын мэдээлэл


Азийн наадам нь дэлхийд цар хүрээгээрээ Олимпийн наадмын дараа орохоор нэр хүндтэй наадам юм. Нийт 45 улс орон оролцдог энэхүү наадам анх 1951 онд Энэтхэгийн Дели хотод зохиогдож байсан. 16 дахь удаагийн наадам БНХАУ-ын Гуанжоу хотод 2010 оны 11 сарын 11 – 27-ны өдрүүдэд зохиогдох ба нийт 42 спортын 472 төрлөөр уралдах юм. Одоогоор манай улсаас 300 гаран тамирчид, дасгалжуулагч, дагалдах албаны хүмүүс оролцохоор мэдүүлгээ өгөөд байна.
Read more
Азийн наадмын бамбар Цагаан хэрмэн дээр аслаа
October 10, 2010 by admin
Filed under Азийн Олимпийн Зөвлөл, Гадаад, Мэдээ
Өчигдөр БНХАУ-ын Гуандун мужийн нийслэл Гуанжоу хотноо зохиогдох Азийн 16-р наадмын бамбарын галыг асаах ёслол Жуёонгуанд орших Цагаан хэрмэн дээр боллоо. Энэхүү мөнгөлөг өнгөтэй бамбарын галыг асаахад олимпийн бамбар асаадагтай адил зарчимаар буюу нарны гэрлийг томруулдаг шил, толины тусламжтайгаар асаажээ.
Бамбар 11 сарын 12-27-нд Гуанжоу хотод асах хүртлээ нэг сарын турш Бээжин, Харбин, Чаньчун, Хайян болон Гуандун мжуийн 21 хотоор аялах ажээ.
“Гуанжоу 2010″ – Багийн төрлүүдийн оноолт тодорлоо
October 9, 2010 by admin
Filed under Гуанжоу 2010, Мэдээ, Наадмуудын мэдээлэл
Гуанжоу 2010 Азийн 16-р наадмын багийн спортын төрлүүдийн сугалаа явагдаж оноолт тодорлоо. Read more
“Гуанжоу 2010″ Азийн 16-р наадмын хуваарь
September 5, 2010 by admin
Filed under Дотоод, Зарлал, Мэдээ, Спорт холбоод
Азийн 16-р наадмын дэлгэрэнгүй хуваарийн үзэж сонирхоно уу.
Гуанжоу-2010 Азийн 16-р наадмын нэрийн мэдүүлэг авч байна
September 3, 2010 by admin
Filed under Дотоод, Зарлал, Мэдээ, Спорт холбоод
Гуанжоу-2010 Азийн 16-р их наадамд оролцох тамирчдын нэрийн мэдүүлгийг хүлээн авч байна.
Дараах спортын холбоод өөрсдийн нэрэн дээр даран мэдүүлгийн хуудсыг татан авна уу.
Мэдүүлгийг хүлээн авах эцсийн хугацаа 2010 оны 9 сарын 10.
Азийн наадмын хэвлэлийн хоёр дахь зааварчилгаа Гуанжоуд болно
Өнгөрсөн 12 сард160 гаруй сэтгүүлчийн дунд амжилттай зохион байгуулсан 16 дахь Азийн наадмын хэвлэлийн зааварчилгаа буюу World Press Briefing 7 сарын 20-23-нд Гуанжоу хотын Гарден зочид буудалд зохиогдохоор боллоо.
Хоёр дахь удаагийн энэхүү арга хэмжээг наадмыг ЗБХ болон сэтгүүлчдийн хамтын ажиллагааг онцлон үзэх ажээ. Гуанжоугийн азийн наадмын өмнөх сүүлчийн сэтгүүлчдэд мэдээлэл өгөх арга хэмжээ болж байгаагаараа энэ уулзалт онцгой.
Арга хэмжээний бүртгэл 7 сарын 5-нд дуусна.
Ватти Азийн наадмын бамбарыг нийлүүлнэ
Азийн 16-р наадмын бамбар, шатдаг хийн нийлүүлэлтийг Хятадын Зоншаний Ватти компани хариуцан ажиллахаар болж хамтарсан гэрээнд гарын үсэг зуржээ. Зоншан Ватти компани нь бамбарын аяллын үе дэх бүх техникийн асуудлыг хариуцан ажиллаж Давалгаа хэмээн нэрлэгдсэн бамбарыг нийлүүлэх ажээ.
2001 оноос хойш спортын салбар руу эрчтэй орсон Ватти Гуанжоуд болсон Хятадын бүх ард түмний спартакиад, Нанжиний спартакиад, Бээжингийн олимпийн наадам, Хүүхдийн анхдугаар олимпийн наадам, Хонг Конг 2009 Зүүн Азийн наадмын бамбарыг нийлүүлж байжээ.













