Азийн наадмын Хүүхдийн зуслан 183 хүүхдийг хүлээн авна

April 24, 2010 by  
Filed under Гадаад, Дотоод, Мэдээ

Дэлхийд цар хүрээгээрээ хоёрт орох том наадам Азийн наадмын үеэр “Хүүхдийн зуслан” буюу “Youth Camp” ажилладаг билээ. Энэ жил уг зусланд Азийн өнцөг булан бүрээс ирсэн 183 өсвөрийн шилдэг хүүхдийг хүлээн авахаар болжээ.

Азийн Олимпийн Зөвлөлийн гишүүн 44 орноос 2, 2 буюу нийт 88 хүүхдийг авах бол, 4 хүүхдийг Азийн 16-р наадамд зориулсан Эссе бичлэг, гар зургийн уралдаанд олон улсаас шалгарсан 4 хүүхдэд энэхүү зусланд хамрагдах эрхийг олгох аж. Харин 91 хүүхдийг БНХАУ-аас, 25 хүүхдийг наадмыг зохион байгуулагч Гуандунь мужаас хамруулна гэнэ. Read more

Азийн Олимпийн Зөвлөлийн Хэвлэл мэдээллийн хороо хуралдав

Азийн Олимпийн зөвлөл-ийн (OCA) Хэвлэл мэдээллийн хорооны хуралдаан Өмнөд Хятадын Гуанжоу хотноо болж тус хорооны гишүүн, МҮОХ-ы ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Отгонцагаан оролцлоо. OCA-ийн Гүйцэтгэх зөвлөлийн гишүүн Мануэль Силвериогийн (Макао) тэргүүлдэг уг хорооныхон Гуанжоу Азийн Наадам болон ирэх 12 сард болох Азийн Элсний наадам, 2011 оны 1 сард хөшгөө нээх Азийн Өвлийн 7-р наадмын үеэр хэвлэл мэдээллийнхний ажиллах нөхцөл, тавигдах шаардлага, Азийн шилдэг тамирчныг тодруулах болзол, “OCA Media Guide”-ийг боловсруулах зэрэг олон тулгамдсан асуудлыг хэлэлцэв. Read more

“Азийг бүрхсэн алаг үрс” уриан дор зохиогдох уран зураг, эссэ зохион бичлэгийн олон улсын уралдааны заавар

April 6, 2010 by  
Filed under Дотоод, Зарлал, Мэдээ

Нэг. Уралдааны сэдвийн агуулга:

Уран зураг, эссэ зохион бичлэгийн уралдаан нь Азийн хүүхэд, залуучуудын хүсэл мөрөөдөл, итгэл найдвараа илэрхийлэх гол хэрэгсэл  болно. Энэ уралдаанаар  Азийн Спортын наадам болон  тивийн энх тайван, эв нэгдэл, Хятад улсын соёл, урлагийн талаар үзэл бодлоо илэрхийлэх юм. Уралдаанд  аль болох өөрийн санааг тусгасан,  бусдыг хуулбарлаагүй бүтээлүүдийг шалгаруулах болно. Read more