Дэлхийн дайнаас хойшхи хамгийн олон сайн дурынхан Лондонд ажиллана
“Наадмыг бүтээгчид” хэмээн нэрлэгдсэн Лондоны олимпийн сайн дурын ажилтнуудын тухай мэдээллийг ЗБХ хийлээ.
Лондоны олимпийн үеэр хоёр төрлийн сайн дурынхан ажиллана гэнэ. Эмнэлгийн, спортын, хэвлэлийн болон бусад зохион байгуулах ерөнхий ажлыг хийх сайн дурынхан ажиллах бол үзэгчдийн зөвлөх, хувцас тараах, тасалбар шалгах ажлыг бас хийх хэсэг сайн дурынхан ажиллах ажээ. Read more
Лондоны олимпийн хоёр дахь цэнгэлдэх ашиглалтанд орлоо
Лондоны олимпийн завины уралдаан болох Этон Дорней цогцолборын олимпод зориулсан иж бүрийн засварын ажил дуусч 2012 онд дэлхийн шилдэгүүдийг хүлээн авахад бэлэн болжээ. Тамирчдын бие халаалт хийх нэмэлт усан сан, 50 метрийн урттай чулуугаар хийсэн үзэсгэлэнт гүүр зэргийг нэмж барьж байгуулсан байна. Read more
Вэнлок, Мандевилле нар Лондоны олимпийн бэлгэдэл
Лондоны олимпийн зохион байгууулах хороо олимпийн наадмын албан ёсны бэлгэдлийг зарлалаа.
Олимпийн албан ёсны бэлгэдлээр Вэнлок, Мандевилле нар нь Болтоны гангийн үйлдвэрийн хоёр дусал ган бөгөөд энэ хоёр ган нь нүдтэй, нүдний дээрээ таксиний тэмдэглэгээ зүүжээ. Түүнчлэн гартаа олимпийн цагаригуудын зүүсэн байна. Read more
ҮОХ-дын төлөөлөгчид Лондонд
Нэр бүхий 17 ҮОХ-дын төлөөлөгчид Лондон хотноо наадмын төлөвлөгөөг шинэчлэх, түүнчлэн бүс нутгийн төлөөлөгчидтэй наадмын өмнөх бэлтгэлийн төвүүдийн багтаамжийн асуудлаар ярилцжээ. Нийт төлөөлөгчид Олимпик Парк, Паркаас гаднах хамгийн том спортын ордон болох ExCel ордонтой танилцсан байна. Read more
Лондон-2012 хөтөлбөрийн талаар мэдээлэл хийлээ
МҮОХ тамирчин, дасгалжуулагч, спорт холбооны ажилтнуудад Лондон-2012 олимпийн талаархи мэдээллийг өнөөдөр Олимпик Хауст хийв. Энэхүү мэдээллээр МҮОХ, ОУОХ-ы Эв санааны нэгдэлтэй хамтран хэрэгжүүлэх Лондон 2012 хөтөлбөр, Лондоны олимпийн ЗБХ-ны тэтгэлэг зэргийн талаар дэлгэрэнгүй мэдээллийг өглөө. Read more













