Хасу Мегаватт МҮОХ-ны албан ёсны түнш байгууллага боллоо

Монголын Үндэсний Олимпийн Хороо үндэсний шилдэг компаниудтай олимпийн түншлэлийн гэрээг байгуулан ажилладаг билээ.
Энэ олимпийн цикл дуустал буюу Лондон-2012 олимп хүртэл уул уурхай, дэд бүтцийн салбарт үйл ажиллагаагаа явуулдаг тэргүүн компани Хасу Мегаватт компанитай хамтран ажиллахаар болж гэрээнд гарын үсэг зурах ёслол өнөөдөр Олимпик хауст болж өнгөрлөө.
Энэхүү ёслолын ажиллагаанд МҮОХ-ны ерөнхийлөгч Д.Загдсүрэн, ОУОХ-ны хүндэт гишүүн Ш.Магван, Хасу Мегаватт компаний ерөнхий захирал Ж.Түмэн-Аюуш, дэд захирал Т.Алтансүх болон бусад албаны хүмүүс оролцлоо.
Хасу Мегаватт компани нь нийгмийн хариуцлагаа үргэлж биелүүлж спортын салбарыг тууштай дэмждэг бөгөөд өнгөрсөн Азийн наадамд тус компаний 5 тамирчин, 1 дасгалжуулагч оролцжээ.
Хасу Мегаватт компани нь Олимпийн түнш болсноор Олимпийн таван цагаригийг ашиглах эрхтэй болж ОЛИМПИЙН ТҮНШ хэмээн нэрлэгдэж байгаа юм.
Цаашид ерөнхий боловсролын сургуулиудад оршиж буй олимпийн танхим, олимп судлалын төвүүдтэй Хасу Мегаватт компани голчлон хамтарч ажиллах ажээ.
Олимпийн бамбар Баянхонгор аймагт шилжлээ
December 3, 2010 by admin
Filed under Дотоод, Мэдээ, Олимп судлалын төв
“Таван цагаригийн бат холбоо” уриан дор зохиогдож буй олимпизм сурталчлах сарын аян энэ оны 10 дугаар сард Сэлэнгэ аймгаас гараагаа авч хоёр дахь сарын ажил Өвөрхангай аймагт амжилттай өрнөж, дүнгээ гарган, шилжин явах олимпийн бамбарыг дараа сарын аяныг зохион байгуулах Баянхонгор аймгийн “Хельсинки” олимпийн зөвлөлийн төлөөлөгчдөд хүлээлгэн өгөх үйл ажиллагаа 12-р сарын 30-ны өдөр Арвайхээр хотод боллоо. Read more
МЭНДЧИЛГЭЭ
Хувьсгалын өлгий нутаг Сэлэнгэ аймгийн цог золбоот тамирчид, багш дасгалжуулагчид, спорт, олимпизмийн зүтгэлтнүүд, нийт Сэлэнгэчүүд та бүхэнд Монголын үндэсний олимпийн хорооны гишүүдийн нэрийн өмнөөс болон хувиасаа чин сэтгэлийн мэндчилгээ дэвшүүлье.
Манай оронд орчин үеийн биеийн тамир спортын хөдөлгөөн үүсэхээс эхлэн өнөөг хүртэлх бүхий л цаг үед Сэлэнгэчүүд та бүхэн биеийн тамирын нийтийн хөдөлгөөнийг өрнүүлж, тамирчдынхаа спортын ур чадварыг ахиулах талаар ямагт манлайлагч байж, өндөр амжилт үзүүлж ирснийг бахархан тэмдэглэж байна.
Сүүлийн жилүүдэд орон даяар Спорт-олимпизмийн үзэл санааг сурталчлах, олимпийн хөдөлгөөнийг өрнүүлэх үйл хэрэг эрчимжиж олон хэлбэрийн ажлууд зохиогдож байна.
Түүний нэг тод жишээ нь МҮОХ-ноос санаачлан сар бүр нэг аймагт олимпизм сурталчлах сарын аяныг өрнүүлэхээр шийдвэрлэж, уг аяны гарааг танай аймгаас эхлүүлж байгаа явдал юм.
МҮОХ бүх нийтэд “Олимпийн боловсрол” олгох сургалтын хөтөлбөрийг шинээр батлан гаргасан бөгөөд хөтөлбөрийг хэрэгжүүлэх гараатай уг аяны үйл ажиллагаа давхцаж байгаагаараа бүрч онцлогтой байна.
Спорт-олимпизмийн зүтгэлтнүүд та бүхэнд олимпийн хөдөлгөөнийг өрнүүлэх үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулна гэдэгт МҮОХ итгэл төгс байгаагаа илэрхийлье.
МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ ОЛИМПИЙН
ХОРООНЫ ЕРӨНХИЙЛӨГЧ
Д. ЗАГДСҮРЭН
Сонгинохайрхан дүүрэгт зочиллоо
МҮОХ-ны Олимп, судлалын төвөөс Улаанбаатар хотын дүүргүүдээр ажиллаж арван жилийн сургуулиудын олимпийн танхимуудын үйл ажиллагаатай танилцаж байгаа билээ.
Өмнө нь тэд Баянгол дүүргээр зочилсон бол энэ удаа Сонгинхайрхан дүүрэгт айлчиллаа. Read more
Олимпийн танхимуудын ажилтай танилцлаа
Өнгөрсөн долоо хоногт МҮОХ-ны Олимп Судлалын төв, Баянгол дүүргийн Шамони олимпийн зөвлөлтэй хамтран тус дүүргийн ЕБС-уудын дэргэдэх Олимпийн танхимуудын үйл ажиллагаатай танилцжээ.
ОУОХ-ны хүндэт гишүүн Ш.Магван, МҮОХ-ны Олимп судлалын төвийн захирал Ж.Баасанхүү, мэргэжилтэн Ц.Цэнд-Аюуш, Шамони Олимпийн зөвлөлийн дарга Ш.Бямбасүрэн нар энэхүү үйл ажиллагаанд оролцжээ.
Баянгол дүүргийн 73, 38, 20, 51, 19, “Эрдмийн Өргөө”, 54, 78,77, 13, 113, 40, 28,46, “Оюуны Ундраа”, “Монгень”, 47-р дунд сургуулийн дэргэдэх олимпийн танхимуудаар зочилсно бөгөөд тэдний үйл ажиллагаанд үнэлэлт дүгнэлт, заавар зөвлөгөөг өгчээ.
Аймаг, дүүргийн олимпийн зөвлөлийн арга зүйчдийн нэгдсэн сургалт-семинар боллоо
Өнөөдөр МҮОХ-ы хурлын танхимд Монгол улсын 21 аймаг, нийслэлийн 9 дүүргийн олимпийн зөвлөлийн арга зүйч, дарга нарын нэгдсэн сургалт семинар явагдаж өнгөрлөө.
Энэхүү сургалт семинарыг нээж ОУОХ-ы хүндэт гишүүн Ш.Магван үг хэлсэн ба тэр үргэлжлүүлэн “Олон улсын олимпийн хөдөлгөөний өнөөгийн байдал, цаашдын чиг хандлага” сэдвээр илтгэл уншлаа. Read more
Олимпийн хүрэл медальт Д.Сэрээтэр хүүхэд багачуултай уулзалдлаа
Удахгүй болох олимпийн өдрийг угтаж МҮОХ-ы Олимп судлалын төвөөс олимпийн медальтнуудын цуврал уулзалт, ярилцлагыг зохион байгуулж байна.
Үүний эхлэл болгож Монгол улсын гавьяат тамирчин, 1968 оны Мехикогийн олимпийн хүрэл медальт, Монгол үндэсний бөхийн Харцага Данзандаржаагийн Сэрээтэртэй уулзалт ярилцлагыг МҮОХ-ы хурлын танхимд зохион байгууллаа. Read more
“Олимпийн танхим”-ын үйл ажиллагаатай танилцав
МҮОХ-ны Олимп судлалын төв, Баянзүрх дүүргийн “Нагано” Олимпийн зөвлөлтэй хамтран тус дүүргийн ерөнхий боловсролын 21, 84, 102, 111, 48, 33, 97, 68, 53, 44 дүгээр сургуулиудын дэргэдэх Олимпийн танхимын үйл ажиллагаатай газар дээр нь очиж танилцан заавар зөвлөмж өгч, арга зүйн туслалцаа үзүүллээ. Read more
ЭМШУИС-д Олимпийн танхим нээгдлээ
МҮОХ хөдөө орон нутагт спортыг жигд түлхүү хөгжүүлэх, түгээн дэлгэрүүлэх, олимпийн тухай спорт сонирхогч ард түмэндээ өргөн мэдээлэл өгч мэдлэг олгох зорилготойгоор хөдөө орон нутаг рүү чиглэсэн олон үйл ажиллагааг зохион байгуулж байгаа билээ. Аймаг, сум бүрт олимпийн танхим байгуулж байгаа билээ. Read more
Олимпийн танхимын үйл ажиллагааг эрчимжүүлэх нь сэдэвт сургалт семинар боллоо
МҮОХ-оос Олимпийн танхимын үйл ажиллагааг эрчимжүүлэх нь сэдэвтэй сургалт семинарыг нийслэлийн дунд сургуулиудын биеийн тамирын багш, олимпийн танхимын арга зүйч нарын дунд зохион байгууллаа. МҮОХ сургууль бүрт олимпийн танхимыг байгуулан ажиллуулж үүнийг ашиглан хүүхэд залууст олимпизмийн үзэл санааг дэлгэрүүлж байгаа. Энэхүү танхимын үйл ажиллагааг яаж сайжруулах, ямар ямар үйл ажиллагаа явуулах талаар уг семинар дээр ярилцсан юм. Read more

















