Ерөнхийлөгчийн нэрэмжит тэтгэлгийг Сингапурын олимпийн аваргууд авлаа

September 21, 2010 by  
Filed under Дотоод, Мэдээ

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж олимп, дэлхийн хэмжээний тэмцээнд түрүүлж, онцгой амжилт гарган залуу хойч үед үлгэр дуурайл үзүүлсэн МУБИС-ийн оюутан Б.Батцэцэг, Г.Эрдэнэболд, МУИС-ийн оюутан А.Энхтуул, ХААИС-ийн оюутан Ц.Хонгорзул нарт 2010-2011 оны хичээлийн жилд захирамжаараа нэрэмжит тэтгэлгээ хүртээсэн билээ. Read more

Олимпийн аваргууд 28-нд ирнэ

August 27, 2010 by  
Filed under Дотоод, Мэдээ

“Сингапур-2010″ хүүхдийн анхдугаар олимпийн аварга Б.Батцэцэг, Г.Эрдэнэболд нар 8 сарын 28-ны11 цаг 20 минутад ОМ-224 дугаарын нислэгээр Бээжин хотоор дамжин ирэх ажээ.

Хэвлэл мэдээллийн ажилтнууд, спортод хайртай нийт хүмүүсийг Чингис Хаан нисэх онгоцны буудалд аваргуудаа тосохыг уриалж байна.

Монголчуудын дархалсан хоёр алтыг О.Дөлгөөн мөнгөн медалиар чимлээ

August 26, 2010 by  
Filed under Гадаад, Дотоод, Мэдээ

Монголын багийн гурав дахь медаль буюу Хүүхдийн олимпийн наадмын мөнгөн медалийг жүдогийн холимог багийн тэмцээнд хүч сорьсон О.Дөлгөөн хүртлээ.

Энэ тэмцээнд нийт 12 баг өрсөлдөж, О.Дөлгөөний “Белград” баг эхлээд хийлж, дараа нь “Осака” багтай 4:4 тэнцсэн ч чанараар давамгайлж, 3-р тойрогт “Токио” багийг 5:3 ялж шигшээд шалгарлаа. Алтан медалийн төлөө “Эссэн” багт 2:6 хожигдож, мөнгөн медалийн эзнээр тодорлоо.
Манай жүдоч О.Дөлгөөн (66кг) нь 81 кг-ийнхантай хүч сорьж, өөрөөсөө 15 кг-аар илүү өрсөлдөгчидтэй барилдсанаас Гондурасын бөхийг дийлж, Грек, Конго улсын тамирчдад өвдөг шороодсон байна.
Сингапур 2010-ийн мөнгөн медальт олон улсын холимог багийн бүрэлдэхүүнд Монголоос гадна ОХУ, Мальта, Туркмен, Сенегал, Шинэ Зеланд, Бельги, Герман улсын үе тэнгийнхэн оржээ.
Ийнхүү Монголын багийн 2 алтын дараа, О.Дөлгөөн эх орондоо мөнгөн медаль авчирлаа.

Сингапурын сониноос

August 24, 2010 by  
Filed under Гадаад, Дотоод

Аварга бодлоо өөрчлөв

Олимпийн аварга маань түрүүчийн ярилцлагадаа алтан медалийнхаа бай шагнал 40 сая төгрөгөө аваад, “ХААН” банкиндаа хадгална гэж байснаа бас бодлоо өөрчлөв. Тэрбээр шагналын мөнгөөрөө аавдаа орон сууц авч өгөхөөр шийдсэн гэнэ. Тэднийх гэр хороололд  байдаг тул олон жил нүүрс ухсан аавыгаа охины хувьд халамжилж, тавтай амьдруулахаар дотроо бодсон бололтой. Санаа зөв бол, заяа зөв өө… Read more

Г.Эрдэнэболд Монголын гимнастикт шинэ эринг авчирлаа

August 24, 2010 by  
Filed under Видео, Дотоод, Мэдээ

Хүүхдийн анхдугаар олимпийн наадмын аварга Ганбатын Эрдэнэболдын хэрхэн гүйцэтгэлээ хийж гайхамшгийг бүтээсэн тухай видеог хүлээн авч үзнэ үү.

Тэрээр олимпийн аварга болсныхоо дараа Монголын гимнастикийн шинэ үе эхэлснийг албан ёсоор зарласан юм.

Ганбатын Эрдэнэболд олимпийн аварга боллоо

August 23, 2010 by  
Filed under Дотоод, Мэдээ

“Сингапур 2010″ хүүхдийн олимпийн анхдугаар наадамд Монголын тамирчин Ганбатын Эрдэнэболд гимнастикийн харайлтын төрөлд алтан медаль хүртэж алтан соёмбот далбаагаа Сингапурын тэнгэрт мандууллаа.

Г.Эрдэнэболд  хоёр үзүүлбэрийн нийлбэрээр 15.662 оноо авч, арын тамирчнаасаа 0.12 оноогоор илүү гарч чадсан байна. Мөнгөн медалийг Туркийн Ферхат Арикан (15.650), хүрэл медалийг Испанийн Нестор Абад (15.450) нар хүртлээ. Түүнчлэн Г.Эрдэнэболд  цагаригт дүүжингийн төрөлд мөн өрсөлдөж, тавдугаар байрт шалгарсан юм.

“Аварга баавгай” буюу “Хар алт”-ны нутагт мэндэлж, шар алтны эзэн болсон Б.Батцэцэг

August 18, 2010 by  
Filed under Дотоод, Мэдээ

Одоогоос арван долоон жилийн тэртээ уурхайчдын өлгий Налайхад Баатарзоригийн гэрт ууган охин мэндэлсэн нь өсвөр үеийнхний анхны олимпийн аварга Батцэцэг байсныг хэн гадарлах билээ дээ. “Дахан доор аварга, даахин доор морь” гэгчээр эгэл жирийн амьдралтай, гэр хорооллын энэ айлаас олимпийн аварга мэндэлж, ард түмнээ баярлуулах хувь заяа тэтгэсэн тэнгэр бурхандаа баярлахаас өөр аргагүй ээ. Read more

Сингапурын сониноос #2

August 18, 2010 by  
Filed under Гадаад, Дотоод, Мэдээ

Томчууд баяр хүргэв

Олимпийн хоёр дахь өдөр чөлөөт бөхийн алтан медаль хүртсэн бяцхан нядхан Баатарзоригийн Батцэцэгт хамгийн түрүүнд МҮОХ-ны тэргүүн дэд ерөнхийлөгч Д.Баясгалан, МҮОХ-ны дэд ерөнхийлөгч, Зам тээвэр, барилга хот байгуулалтын сайд Х.Баттулга нар утсаар баяр хүргэж, Эрүүл мэндийн сайд С.Ламбаа баяр хүргэсэн илгээлт хүргүүлсэн байна. Түүнчлэн “Женко” Х.Баттулгын сингапур найз нар манай 11 тамирчин хүүхдэд гарын бэлэг өгөхөөр амласан гэнэ. Read more

Баатарзоригийн Батцэцэг олимпийн аварга боллоо

August 17, 2010 by  
Filed under Дотоод, Мэдээ

ОУОХ-ноос анх удаа зохион байгуулж буй Хүүхдийн Олимпийн Наадмын чөлөөт бөхийн Охидын 60 кг-ийн жинд Монгол улсын тамирчин Баатарзоригийн БАТЦЭЦЭГ бяр чадлаа сорьж бүх өрсөлдөгчдөө ялснаар аваргын алтан медаль хүртлээ.

8 сарын 16-ны өдөр 13 цагаас барилдаж эхэлсэн бөгөөд хэсэгтээ Нигери, Гвиней, ОХУ, Шинэ Зеландын бөхчүүдтэй таарчээ. Түүний барилдааны дүнг толилуулбал:

Баатарзоригийн БАТЦЭЦЭГ – Таяла Форд  (Шинэ Зеланд)3:0

Баатарзоригийн БАТЦЭЦЭГ – Соуре Аминита (Гвиней) 4:0

Баатарзоригийн БАТЦЭЦЭГ – Светлана Липатова (ОХУ)  3:1

Баатарзоригийн БАТЦЭЦЭГ – Кристиана Виктор (Нигери)  3:1

Ийнхүү тэр хэсгийн аварга болон алтан медалийн төлөө барилдах эрхтэй болсон. Аваргын төлөө Энэтхэгийн Поожа Данда охинтой барилдсан ба нэгдүгээр үед 2:1-ээр ялж, 2-р үед 1:0-ээр ялагдаж шийдвэрлэх 3-р үед аварга тодрохоор болсон. Хэн хэн нь оноо авалгүй цаг дууссан ба барьц сонгосноор Б.Батцэцэг ялсан юм.

Ийнхүү АНХНЫ НААДМААС АНХНЫ АВАРГА ТӨРЛӨӨ.

Б.Батцэцэг, түүний багш Д.Мөнхбаяр нарт халуун баяр хүргэе.

Сингапурын зургаас…

August 16, 2010 by  
Filed under Зураг, Мэдээ

Японы алдарт гэрэл зурагчин Ёо Нагаяагийн гэрэл зургийн дуранд монголчууд хэрхэн буусныг та бүхэн үзэж сонирхоно уу.

Хүүхдийн олимпийн анхдугаар наадмын нээлт болон триатлоны тамирчин Т.Энхжаргал.