Сингапурын сониноос #1
Дэлхийн хаан хүүхдүүд нэгэн дээвэр дор
Хүүхдийн цовоо дуу, цоглог уухайгаар хөглөгдсөн олимпийн нээлт ёслол төгөлдөр боллоо. Энэ дэлхийн багачуудын хүсэл тэмүүлэл эв нэгдэл, олон зууны олимпийн түүхийн бахдам үйл явдлыг хөшгөө нээгээд удаагүй байгаа анхдугаар наадам харуулж байна. Тэдний дуу хоолой ертөнцийн дөрвөн зүг, найман зовхисийн хөвгүүд, охидын хүсэл тэмүүлэл билээ. Таван тивийн төлөөлөл хүүхдүүдийн цээлхэн дуу, Сингапурын зон олны аж амьдралыг харуулсан үзүүлбэр, гал маналзуулан архирч буй арслан хот, галт үзүүлбэр, урлагийн тоглолт гайхам сэтгэгдэл төрүүлсэн нь лавтай. Манай ирээдүйн тамирчид нээлтийн талаарх сэтгэгдлээ ийн хуваалцаж байна. Read more
Загасчны тосгонд замбуулингийн наадам эхэллээ
Хоёр зуун жилийн тэртээ загасчны бяцхан бөглүү тосгон байсан Сингапур өдгөө бүх дэлхийн анхаарлыг татсан Хүүхдийн анхдугаар олимпийн наадмын нээлтийг бардам зохион байгуулж, дэлхийн 204 орон оролцсон багачуудын баяр цэнгэлийн наадмыг эхлүүллээ. Жил бүрийн 8-р сарын 9-нд тусгаар тогтнолын баяраа тэмдэглэдэг цагаан, улаан өнгөний хоршил сингапурчууд энэ онд 45 жилийн ойдоо том бэлэг барьж, YOUTH OLYMPIC GAMES-ийг анх удаа эх орондоо урилаа.
Сайн яваарай, амжилт хүсье!
11 тамирчин Сингапурт
2 жилийн өмнө өсвөрийн жүдогийн ДАШТ-д шагналт байр эзэлж Монголын хүүхдүүдээс олимпийн анхны эрхийг авсан О.Дөлгөөний замналаар 10 тамирчин багачууд явж Арслан хотыг зорих тамирчдын тоо 11 болсон билээ.
Сингапурын олимпийн бамбар бадамлан аслаа
Олимпийн наадмын бамбарыг олимпийн наадмын өлгий нутаг Грекд бадамлан асааж өртөөлүүлэн буухиалсаар олимпийн наадмыг зохион байгуулах хотод хүргэдэг билээ. Read more
Монголчууд Сингапурт 11 тамирчин “сойно”
“Сингапур-2010″ өсвөрийн олимпийн наадамд оролцох Монголын баг дөрвөн тамирчнаар бүл нэмэв. МҮОХ-ны албан хүсэлтийн дагуу Олон улсын усан спортын төрлүүдийн холбоо (FINA), Олон улсын хөнгөн атлетикийн холбоо (IAAF)-ноос эрэгтэй, эмэгтэй тус бүр хоёр тамирчинд “Арслан” хотыг зорих эрхийн бичиг ирүүлжээ. Ингэснээр Сингапурын усан санд Г.Өлзийбадрах (50, 100м-т өврөөр даллах сэлэлт), Э.Сүрэнням (100 м-ийн далайн гахай сэлэлт) нар уралдах бол гүйлтийн замд Ж.Хишигжаргал (100м), Э.Сарангуа (400м) хурд сорих бэлтгэлээ базааж байна. Ийнхүү Монголын баг 11-үүлээ боллоо.
Г.Эрдэнэболд олимпийн эрхээ авлаа
Сингапур-2010 хүүхдийн анхдугаар олимпийн наадамд чөлөөт, жүдо, триатлоны гурван тамирчин олимпийн эрхээ аваад байсан билээ. Тэгвэл өнөөдөр ОУОХ-оос манайд захидал илгээж гимнастикийн төрөлд Азийн АШТ-д мөнгөн медаль хүртэн олимпийн эрхийн нормативийг биелүүлээд байсан Г.Эрдэнэболдод олимпийн эрх олгосныг мэдэгдлээ.
Хүүхдийн олимпийн албан ёсны сүлд дуу – Everyone
Сингапурт болох Хүүхдийн анхдугаар олимпийн наадмын сүлд дуу EVERYONE нэртэйгээр гарч хөгжмийн MTV сувгаар цацагдаж эхэллээ. Дууг Жоди Уильямс, Жессика Маубой, Табита Наусер, Стив Апплтон, Шон Кингстон нар амьдруулжээ. Read more
Сингапурын наадмын пиктограмм зургууд
Сингапурт болох Хүүхдийн анхдугаар олимпийн наадмын пиктограмм зургуудыг та бүхэндээ толилуулж байна.
“Сингапур 2010″ Хүүхдийн анхдугаар олимпийн тухай товчхон
Хүүхдийн анхдугаар олимпийн наадам нь 8 сарын 14-26-нд Сингапурт болно. Сингапур хот-улс нь 205 ҮОХ-дын 5000 гаруй тамирчин, 1200 орчим сэтгүүлч, 370,000 гаруй үзэгчдийг уг наадмын үеэр хүлээн авах бөгөөд тэдэнд 20000 орчим сайн дурынхан үйлчлэх ажээ. 14-18 насны өсвөрийн тамирчид 26 спортын төрлөөр оюун ухаан, хүч чадлаа сорихоос гадна Соёл, Боловсролын Хөтөлбөрт хамрагдах юм.
ОУОХ нь “Сингапур 2010″ Хүүхдийн анхдугаар олимпийн наадмаар дамжуулан дэлхийн өнцөг булан бүрт буй хүүхэд залууст Манлайлал, Нөхөрлөл, Хүндлэлийг хүргэх эрхэм зорилгыг агуулж байгаа билээ.
Кока-Кола “Сингапур 2010″-ын бамбарын аялалтай түншлэлээ
Олимпизмийн хамгийн эртний түнш, түншлэлийн нөхөрлөлөө өдий хүртэл хадгалсаар буй Кока Кола компани Сингапурын олимпийн бамбарын аяллын албан ёсны түншээр хамтран ажиллахаар болжээ.
Сингапурын олимпийн бамбарын аялал 7 сард Грекийн Олимпия ууланд асч 5 тивийн 5 хотоор дамжсаны эцэст Сингапур хотод айлчлан ирнэ. Сингапур хотын 5 гол дүүргээр өртөөлсний эцэст Марина Бэйд бадамлах юм. Read more
Олимпийн их дэлгүүр Сингапурт нээгдлээ
Хүүхдийн анхдугаар олимпод зориулсан бэлэг дурсгалын зүйлсийн олон жижиг дэлгүүр Сингапурт ажиллаж байгаа билээ. Тэгвэл Сингапур хот-улсаас наадамд зориулсан хамгийн том дэлгүүр худалдааны хамгийн том Орчард дүүрэгт нээлтээ хийлээ.
Хамгийн жижгээс авхуулаад төрөл бүрийн бэлэг дурсгал, хэрэглэлийн дэлгүүр 150 гаруй метрийн урттай бөгөөд “Олимпийн супер их дэлгүүр” хэмээн нэрийджээ. Read more



























