Б.Ганбаатарыг “Олимпийн алдар” одонгоор шагналаа
Өнөөдөр МҮОХ-ны дэд ерөнхийлөгч Ц.Дамдин Зэвсэгт хүчний “Алдар” спортын хорооны төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Уулзалтын үеэр Зэвсэгт хүчний 310-р ангийн захирагч Б.Ганбаатарт олимпизм, их спортыг өргөн дэлгэр хөгжүүлэхэд оруулсан үнэтэй хувь нэмрийг нь үнэлж “Олимпийн Алдар” одонгоор шагналаа. Зэвсэгт хүчний 310-р ангиас олимпийн мөнгөн медальт, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин О.Гүндэгмаа, Монгол Улсын арслан, дэд хурандаа Б.Ганбат, цэргийн хурц арслан Ч.Санжаадамба, цанын спортын ОУХМ Н.Ууганцэцэг нарын олон шилдэг тамирчин төрөн гарсан юм.
Олон улсын бодибилдингийн удирдлагууд Олимпик хауст
September 2, 2010 by admin
Filed under Дотоод, Мэдээ, Пресс релиз, Спорт холбоод

Олон улсын бодибилдингийн холбооны тэргүүн дэд ерөнхийлөгч, Африкийн Бодибилдингийн холбоо, Арабын бодибилдингийн холбоо, Египетийн бодибилдингийн холбооны ерөнхийлөгч ноён Адель Фахим, Солонгосын бодибилдингийн холбооны тэргүүн дэд ерөнхийлөгч ноён Хон, Монголын бодибилдингийн холбооны ерөнхийлөгч ноён Ж.Сүхбаатар болон бусад албаны хүмүүс өнөөдөр Олимпик хаусд айлчиллаа. Read more
П.М.Карамлак эргэн ирлээ
1960-аад оны үеэд Монголд орчин үеийн бөхийн спортыг анхлан нэвтрүүлэгчдийн нэг, самбо бөхийн пионер ЗХУ-ын мэргэжилтэн П.М.Карамлак ажиллаж байлаа. Тэр монголд самбо, жүдо бөхийн үрийг цацаж, түүнийг цацсан үр өнөөгийн түвшинд хүртэл ургажээ.
Өчигдөр МҮОХ-ны Олимпик Хаусд П.М.Карамлак болон түүний Монгол шавь нар уулзалт хийлээ. Тэрээр 1971 оны наадамд зодоглож 4 давж, начны даваанд шороодож байсан тухайгаа ярьж, Монголын жүдо дэлхийд хүчтэй болсныг бахдан өгүүлж байлаа. Read more
Австрийн ҮОХ-ы генсек Олимпик Хаусд айлчиллаа
Налгар зуны наадамтай өдрүүдэд Монголыг зорих жуулчдын тоо эрс ихэсдэг билээ. Энэ зун Австриас чамгүй олон жуулчид ирж Монгол орны сайхан байгалийг үзэх зорилго агуулж буйн дотор Австрийн Үндэсний Олимпийн Хорооны ЕНБД Петер Меннел байлаа.
Тэрээр өнөөдөр Олимпик Хаусд албан бус айлчлал хийж, түүнийг МҮОХ-ы дэд ерөнхийлөгч Ц.Дамдин хүлээн авч уулзлаа. Доктор Петер Меннел ирэх өдрүүдэд Монгол орныг өрнөөс дорно, өмнөөс умардын чиглэлд хөндлөн гулд хоёр дугуйтаар туулах гэнэ. Түүний аяллын багийн бүрэлдэхүүнд Австрийн Төв банкны дэд захирал, нэртэй банкирууд багтсан ажээ. Read more














