"ТОКИО-2020" ОЛИМПИЙН НААДАМ ХОЙШЛОГДЛОО
Огноо:
2020-03-25

Таг:
Мэдээ

Мэдээ

"ТОКИО-2020" ОЛИМПИЙН НААДАМ ХОЙШЛОГДЛОО

Өнөөдөр/03.24/ Олон улсын олимпийн хорооны Ерөнхийлөгч Томас Бах болон Япон улсын Ерөнхий сайд Шинзо Абэ нар цахимаар холбогдож, "Токио-2020" Олимпийн наадмыг 2021 онд зохион байгуулахаар шийдвэрлэсэн байна.

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас өнөөдөр хүргэсэн "ковид-19" цар тахлын нөхцөл байдлыг харгалзан үзэж тус шийдвэрийг гаргасан бөгөөд ОУОХ-ны Гүйцэтгэх зөвлөл баталгаажуулсан байна.

Зуны XXXII Олимпийн наадам 2021 онд зохион байгуулагдахаар хойшилсон ч албан ёсны нэршлийг "Токио-2020" нэрээр хэвээр үлдээхээр тогтжээ. Мөн Олимпийн бамбарыг Япон улсад хадгалах аж.


Таг: Мэдээ

  |  Хуваалцах   |  Жиргэх

Төстэй нийтлэлүүд:


ОЛИМПИЙН ТҮНШ БАЙГУУЛЛАГУУД